Монгол хэлтэй GeoNet GPS Navigator

GPS гэж юу вэ ?

ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм. 2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд "Location Service" буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.

Манай давуу тал

Монгол цэс монгол дуу хоолойтой

Интернэт сүлжээнд хамааралгүй

Зам тооцоолж хурд хэмжинэ

Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай

Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ

Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа

Кординат буюу өргөрөг уртрагаар хайх

Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй

Түгээмэл асуугддаг асуултууд (FAQ)

Газрын зурагаа яаж татах вэ?

Эхлээд Цэс > Газрын зураг > Зураг татах > СитиГид зураг > Ази > Монгол > Татах гээд газрын зурагаа татаж дуустал хүлээх

Монгол эмэгтэйн хоолой яаж сонгох вэ?

Газрын зурагаа бүрэн татаж дуусчаад Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой > Монгол эмэгтэйн хоолой сонгоод Хаах товч дарахгүй хүлээх

Очих газраа яаж хайх вэ?

Хөдөө орон нутагруу явах бол Цэс > Хайлт > Хаяг > дотор бичиж өгөх

Хот дотор Онцлох газраар хайх

Нэг бол очих газраа газрын зураг дээрээс ойртуулж холдуулж хайж олсон бол дараад Очьё гэж дарж өгөх, мөн Кординатаар хайж болно. Өргөрөг Уртраг хийж өгөх гэх мэт

Өмнөх чиглэлээ яаж устгах вэ?

Цэс > Чиглэл > Устгах дарах

Хэрхэн хаанаас худалдаж авах вэ?

Манай хаяг: Тэди төвийн 2 давхарт 4-ын 6 , iSmartStore , 99082299 утсанд хандаж идэвхжүүлээрэй.

Хугацаатай юу жилд хэдийг төлөх вэ?

Нэг удаа төлбөр төлөөд суулгасан утсан дээрээ хязгааргүй ашиглах эрхтэй.
Жич : өөр утсан дээр шилжүүлэх боломжгүй

Андройд утсанд татчаад суулгаж чадсангүй яах вэ?

Татах линкээс татсаны дараа MyFiles дотроос хайж олоод install дараад суулгах явцад алдаа гарвал Settings ороод Unknown Sources чагтлаад үргэжлүүлхэд асуудалгүй сууна.

Цаашдаа афдэйт хийгдэхүү?

Жилд 1-2 удаа газрын зургийн шинэчлэлт хийгдээд явна. Шинэчлэлт хийгдсэн үед нь хэрэглэгч өөрсдөө хийх боломжтой.

Үзэсгэлэнт газруудаар хэрхэн хайх вэ?

Үзэсгэлэнт газруудаар Хайх бол Цэс > Хайлт > Хаана > Бүс нутагт > Mongolian(CG) > Хайх
Жишээлбэл : Шилийн Богд

GEONET GPS NAVIGATOR ТАТАХ

Аялагчдын үнэнч нөхөр GeoNet GPS Mongolia

GeoNet GPS Android болон iPhone утас дээр суулгах заавар үзэх бол ЭНД ДАРНА УУ

Манай хаяг

Тэди төвийн 2 давхарт 4 - 6