Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone SE болон iPhone 6S алийг нь авсан дээр вэ ?

Tugsjin 2016-04-03 22:36:10

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Бид  өмнөх нийтлэл дээр iPhone SE болон iPhone 5s загваруудыг харьцуулсан дүгнэлтийг та бүхэнд хүргэсэн. Тэгвэл энэ удаа Apple - ын хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр загвар болох iPhone 6S болон iPhone SE утаснуудыг хооронд нь харьцуулсан дүгнэлт бэлтгэж хүргэж байна. Тус загварууд бие биедээ байхгүй онцлог давуу талуудыг гаргаж байгаа тул танд аль нэгийг нь авах зөв сонголтоо хийхэд илүү дөхөм болох болов уу


Техник хангамж харьцуулалт

Тус утаснууд яг нэгэн ижил A9 чип болон M7 ажиллах хурд нь Dual-core 1.84 Ghz процессортой мөн PowerVR GT7600 (6 кор крафик) санах ойтой хийгдсэн. Үзүүлэлтийн хувьд бол огт ялгаагүй яг ижил техник хангамж агуулсан. Түүнчлэн санах ой RAM нь мөн адил 2GB хэмжээтэй 


Дэлгэц 

Мэдээж энэ тал дээр маш том давуу тал гарч ирэх нь дамжиггүй iPhone SE дэлгэц 4 инч (640 x 1136) хэмжээтэй бол iPhone 6S 4.7 инч (750 x 1334) хэмжээтэй гэнэ. Дэлгэц дээр адил төстэй чанар нь нэг инч хэмжээнд агуулагдах пиксел "ppi" яг адил буюу 326 ppi байдаг. Энэ "ppi" гэдэг ньөндөр байх тусам дэлгэц нүдэнд харагдах байдал тод сайн нягтаршил сайтай харагддаг юм. Бүтэн биетэй дэлгэцийг харьцуулсан харьцаа iPhone SE загвар нь дэлгэцийн 60,8% - г эзэлж байгаа бол iPhone 6S 65.6 % - г эзэлж байгаа юм. Гэхдээ iPhone 6S дээр байх давуу тал нь 3D Touch бөгөөд тусгай хөдөлгүүр taptic engine тусламжтай хурууны даралтын чанга сулаас хамаарч хийгдэх үйлдэл өөр байдаг. Түүнчлэн iPhone SE энгийн Retina дэлгэцтэй бол iPhone 6S нь Retina HD буюу байгалийн дүрс амьд дүрслэл гаргахдаа илүү бодитоор харуулж чаддаг давуу талыг агуулсан. Сонирхуулахад хурууны даралт мэдэрдэг Taptic хөдөлгүүр нь Apple Watch болон iPhone 6s / Plus дээр л байдаг.

 

Камер 

Камерын хувьд бол арын камер нь яг адил 12 MP болон 29 мм хэмжээтэй f/2.2 хөшигтэй хосолсон флэш гэрэлтэй 4k бичлэг бичих чадвартай юм. Харин iPhone 6S урд камер нь 5 MP бөгөөд харанхуй гэрэлтүүлэг багатай үед зураг дарахаар таны нүүрэнд дэлгэц нь өөрөө шаргал эсвэл цагаан гэрлээр туяа өгч нүүрэнд гэрэл өгдөг давуу талтай байдаг. Одоогоор ийм онцлог зөвхөн iPhone 6s болон iPhone 6s Plus дээр л нэмэгдсэн аж. iPhone 6S загварын хамгийн чухал нь Live Photo буюу зураг авах чадвар нь шинэлэг шинэ сонирхолтой шинэчлэлт байсан бол энэ удаа мөн адил iPhone SE дээр нэмэгдсэн.


Батарей

Батарей тал дээр нийт хэмжээ бие томтой iPhone 6S арай том батарей агуулсан байгаа iPhone SE батарей 1642 mAh бол iPhone 6S 1715 mAh батарей агуулсан. Асаалттай горим дээр iPhone SE 240 цаг (2G сүлжээнд) , 240 цаг (3G сүлжээнд) , ярианы горим дээр 14 цаг (3G сүлжээнд) , дуу тоглуулах үед 50 цаг хүртэл харин iPhone 6s 240 цаг (2G сүлжээнд) , ярианы горим дээр 14 цаг (3G сүлжээнд) , дуу тоглуулах үед 50 цаг хүртэл. Хэрэглээ дээр iPhone SE загвар Wifi сүлжээ эсвэл LTE сүлжээ ашиглаад интернэт  ашиглаж байх үед 1 - 2 цаг илүү гарах давуу талтай юм. Гэсэн хэдий ч iPhone 6s Plus энэ хоёр загварыг бодвол илүү хол удаан цэнэг барих чадвартай 

 

Өнгө 

Тус загварууд өнгөний төрөл яг адил 4 төрөл Silver , Space Gray , Gold , Rose Gold гэсэн  4 өнгөний сонголттой

 

Багтаамж 

iPhone SE зөвхөн 16GB , 64GB гэсэн 2 төрлийн багтаамжтай худалдаалж байгаа бол iPhone 6S загвар нь 16GB , 64GB , 128GB гэсэн 3 төрлийн багтаамжтай худалдаалж байгаа юм.

 

Touch ID хурууны хээ мэдрэгч

iPhone SE болон iPhone 6S хурууны хээ мэдрэгч нь утасны цоож нээх түгжих мөн AppStore дээрээс худалдан авалт хийдэг. Түүнчлэн Apple Pay үйлчилгээг ашиглаж та төлбөр тооцоог NFC технологийн тусламжтай гар утас дээрээс хурууны хээгээ ашиглаж хийж болдог болсон юм. Одоогоор энэ технологи iPhone 6 дээш бүх загвар дээр суугдсан байгаа. Манай улсад Apple Pay хараахан нэвтрээгүй л байна. Харин iPhone 6S хурууны хээ мэдрэгч  Touch ID нь бусад бүх загвараас 2 дахин хурдан ажиллах давуу талтай болсон


Худалдаалах үнэ 


iPhone 6S одоогоор iSmartStore дээр 16GB багтаамжтай нь 1,450,000 ₮ худалдаалж байгаа бол iPhone SE худалдаалж байгаа 16 GB 1,050,000₮ 64 GB 1,250,000₮

 

Дүгнэлт

Эндээс үзэхэд яг нэг технологи агуулсан 2 утас том жижиг боловч Apple - ын жил бүр намар гаргадаг загвар буюу үндсэн загвар iPhone 6S хэд хэдэн давуу талыг агуулсан байна. iPhone SE загвар бол Apple - ын iPhone 5S болон 4 инч дэлгэцтэй iPhone борлуулалт сайн байсантай холбоотой юм. Ихэнхи хэрэглэгч нарт 4 инч дэлгэц одоог хүртэл эрэлттэй байгаа судалгаа дээр үндэслэж үйлдвэрлэлтээс гарсан. Ерөнхийдөө бол 4 инч дээр нэгэнт дассан хэрэглэгчиддээ боломж орхихгүй хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 4 инч загвар ахин худалдаанд гаргаж ирсэн юм. Онцлог нь 4 инч загварын iPhone 5, 5S, iPhone SE эдгээрийн гарт эвтэйхэн чанар нь "ТӨГС ХЭМЖЭЭ" гэсэн давуу талыг гаргаж байгаа юм. 

Tag : #iPhone SE Уншсан : 32771
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл