Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone SE утсыг заавал авах 5 шалтгаан

Tugsjin 2016-04-04 22:05:49

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Худалдаанд гараад хэдхэн хоноод байгаа iPhone SE загварын бусад загвараас ялгарах 5 шалтгааныг бид энэ удаагийн нийтлэл дээр бэлтгэнэ хүргэж байна. Жижиг дэлгэцтэй (4 инч) загварыг эргэн хэрэглэгч нарт сануулж хүчин чадал өндөртэй гаргасныг iPhone SE буюу "Special Edition" , "Тусгай Загвар" хэмээн нэрлэсэн гэнэ. Бусдаас ялгарах онцлог нь сүүлийн үеийн технологи суурилуулж хамгийн төгс гарт зохицох хэмжээнд тааруулан "Тусгай Загвар" гэх нэрлэсэн нь тодорхой биз. Ингээд таны iPhone SE загварыг заавал авахад хүргэх 5 шалтгааныг сонирхоно уу


Хэмжээ 

4 инч бол Apple - ын хамгийн эрэлттэй загвар гарсан цаг үедээ хэрэглэгчдийг байлдан дагуулж байсан юм. Учир нь Apple - ын iPhone 5 , 5c , 5s гэх 3 загвар 2 жил дараалж 4 инч дэлгэцтэй худалдаалагдсан. Хэрэглэгч нэг гараараа утсаа ашиглах боломжийг 4 инч дэлгэц бүрдүүлж чаддаг нь бусдаас гойд онцгой байдаг. Хэрэв танд 4 инч дэлгэц таалагддаг та яг одоо дээрх 3 утаснаас аль нэгийг нь хэрэглэдэг бол iPhone SE хамгийн зөв сонголт байх болов уу. iPhone SE худалдаанд гарах болсон хамгийн хүчтэй нөлөө нь Apple компани 2015 онд 30 сая 4 инчийн утас борлуулсан.

 


Камер

iPhone SE камер Phone 6S / 6S Plus яг адилаар 12 Megapixel камертайгаас гадна 4k өндөр нягтаршилтэй бичлэг хийж хүртэл чадна. Түүнчлэн True Tone флэш гэрэлтэй болохоор гэрэлтүүлэг багатай үед гэрэл зургийг маш сайн буулгаж чаддаг. Хэрэв та утсаараа ихэвчлэн гэрэл зураг авдаг бол танд хамгийн зөв тохирох iPhone загвар нь iPhone SE байх болов уу. iPhone 5s анх гарахдаа гэрэл зураг авах чадвар их сайн iPhone 5s авсан гэрэл зургууд их сайн авагдсан нүдэнд илт мэдрэгддэг. Гэхдээ SE гэрэл зураг авах тал дээр хамаагүй илүү нь тодорхой учир нь iPhone SE , 6s / 6s Plus энэ 3 утас яг ижил камер суурилуулсан түүнчлэн Live Photos "Амьд зураг" хийж чадна.

 

Хурд 

Мэдээж шинэ загвар гэдэг хамгийн түрүүнд яригдах асуудал хурд гацахгүй байх iPhone SE энэ тал дээр асуудлыг маш сайн шийдсэн. Ерөнхийдөө бол Төв санах ой "CPU" , График санах ой "GPU" , Шуурхай санах ой "RAM" эдгээр техник хангамжийн чадамжууд iPhone 6S - тэй адил техник эд анги суурилуулсан. iPhone 6S болон 6S Plus нь бусад загвараас илт хурдан байдаг. Тэгвэл iPhone SE түүнтэй яг адил хурдтай гэсэн үг учир нь iPhone SE , 6S , 6S Plus эдгээр гурван загвар л 2 GB RAM - тай үүнээс доош загварууд 1GB RAM бүүр доошоо 512 MB RAM суулгасан байдаг. Apple - ын A9 хамгийн сүүлийн үеийн чипийг iPhone SE дотор суурилуулсан ба iPhone SE загвараас 2 дахин хурдан график санах ойн хурд 3 дахин хурдан ажиллах болно.

 

Үнэ

Тус загвар дараах 4 өнгөний сонголттой мөнгөлөг (silver), саарал (space gray), алтлаг (gold), улаан алтлаг (rose gold)  худалдаанд гарсан. Үндсэн үнэ 16 GB загвар Apple.com дээр $399 , 64GB загвар нь $499 үнээр зарагдаж эхэлсэн. Хамгийн хямд хамгийн өндөр үзүүлэлттэй iPhone бол одоогоор яахын аргагүй iPhone SE юм. iSmartStore дээр iPhone SE худалдаалж байгаа 16 GB 1,050,000₮ 64 GB 1,250,000₮

 

Цаашдын дэмжлэг 

Apple шинэ бүтээгдэхүүнтэй зэрэгцээд үргэлж програм хангамж систем дээр шинэчлэлт хийж байдаг. Шинэ утас загвар болон сүүлийн үеийн утаснууд дээр шинээр гарсан системийн загвар илүү тохиромжтой байдаг. Одоогоор Apple - ын системийн шинэчлэлтийн хамгийн сүүлийн үеийн загвар iOS 9 хэрэглэгч нарт хүрээд байгаа бөгөөд 2011 онд худалдаанд гарсан iPhone 4s хүртэл тус системийн загвар дэмжиж ажиллаж байгаа юм. Энэ зунаас iOS 10 систем хөгжүүлэгч нарт хүрээд ирэх намар шинэ загвартай хамтаар хэрэглэгч нарын төхөөрөмж дээр цацагдах төлөвтэй байгаа юм. iPhone SE хувьд шинэ загвар учир цаашдын системийн шинэчлэлт дээр багтаад явчих давуу талтай аж. Одоо шинээр гарах системийн загварууд iPhone 5s доош хуучин утаснуудыг хасаад хийгдэнэ.


Дээрх 5 шинж бол iPhone SE загвар бусад iPhone - с ялгарах онцлог бөгөөд 4 инч загварыг дахин сэргээж Тусгай загвар хэмээн нэрлэсний гол шалтгаанууд байх аж.

 

Уншихыг санал болгох нийтлэл :

Tag : #iPhone SE Уншсан : 22993
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл