WhatsApp апп нууцлал дээрээ илүү сайжруулалт хийжээ

Tugsjin 2016-04-06 02:40:26

WhatsApp мессенжер шинэчлэлт хийж таны мэдээллийг шифр хийх бүрэн чадвартай болсон байна. Ингэснээр WhatsApp хэрэглэдэг тэрбум гаруй хэрэглэгчийн мэдээлэл нууцлалтай болж байна гэсэн үг юм. Танд зурвас явуулсан хүн та хоёрын голд л тэрхүү зурвас болон контент харагдах бөгөөд гаднаас гуравдагч этгээд унших ашиглах боломжгүй маш өндөр нууцлалтай болж байгаа гэнэ. Үүнээс өмнө Telegram апп болох WhatsApp - тай ижил үйлчилгээний апп мэдээлэл илгээхдээ шифрлэдэг үйлчилгээг түрүүлж нэвтрүүлсэн юм. Харин энэ удаа WhatsApp мөн адил таны мэдээллийг нууцлах чадвартай болж байна. Тус шинэчлэлтийг хийх бол ердөө Update хийхэд хангалттай эсвэл анх удаа хэрэглэх гэж байвал Appstore дээрээс "WhatsApp" гэж бичээд татаж аваарай.

WhatsApp татаж авах хаяг


Хэрэв та WhatsApp анх удаа ашиглах гэж байвал энэ бол энгийн нэг мессенжер биш бөгөөд та зурвас илгээх дуудлага хийх зурагт дуут зурвас илгээх түүнчлэн өөрийн байршилаа хүртэл илгээж болдог байна.

Сэтгэгдэл