Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Холбооны Мөрдөх Товчоо алуурчны iPhone-д нэвтрэх гэж 1.3 сая ам.доллар зарцуулжээ

Tugsjin 2016-04-23 01:09:07

Apple компани Холбооны мөрдөх товчооны шаардлагын дагуу шүүхэд дуудагдаж, Сан Бернардинод халдлага үйлдсэн этгээдийн гар утасны кодыг тайлж өгөх даалгавар авсан боловч энэ асуудал дээр Apple компани хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд кодыг тайлж өгөхөөс эрс татгалзсан юм.

Харин энэ явдлын дараагаар Холбооны Мөрдөх Товчоо утсанд нэвтрэх аргыг олсон гэдгээ мэдэгдсэн ба утсыг нээх боломжтой болсон тул Apple компанийн туслалцаа хэрэггүй болсон гэсэн.

Холбооны Мөрдөх Товчоо утсыг нээхэд 1.3 сая ам.доллар зарцуулсан хэдий ч тийм ч үр дүнтэй хэрэгтэй холбоотой мэдээлэл олоогүй гэнэ.

Энэ талаар Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комей Лондонд болж буй аюулгүй байдлын хурал дээр мэдэгдэл хийсэн. Хэдий хэмжээний мөнгө зарцуулсан талаар хэлээгүй ч тэрээр хэлэхдээ " Миний бүтэн долоон жил дөрвөн сар энэ албан тушаалд ажиллаж байж олохоос их хэмжээний мөнгө. Гэвч дэмий зүйлд зарцуулсан гэж бодохгүй байна " гэсэн юм. Түүний ийнхүү хэлсэн мэдэгдэл дээр үндэслэж шинжээчид 1.3 сая ам.доллар хэмээн тооцоо гаргасан аж.

Жэймс Комей сард $180,000 цалин авдаг ба үлдсэн ажиллаж хугацаа нь 7.3 жил байна.

 

Дашрамд дурдахад Сан Бернардино халдлага үйлдсэн этгээдийн утас iPhone 5c байсан iPhone 5s дээш бүх загвар 64 bit архитектураар бүтээгдсэн байдаг. Одоогоор Холбоон Мөрдөх Товчооны ашиглаж байгаа багаж нь iPhone 5s болон түүнээс дээш бүх загвар дээр код тайлах огт боломжгүй зөвхөн iPhone хуучин загваруудын кодыг  тайлж чаддаг гэнэ.

 

Эх сурвалж : TheNextWeb

Уншсан : 20125
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл