Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр сул зай гаргах ХАМГИЙН хялбар арга

Tugsjin 2016-05-21 02:21:42

Reddit форум сайт дээр нэгэн хэрэглэгч сонирхолтой зөвлөгөөг бусдадаа санал болгосон байна. Төд удалгүй түүний бичсэн зөвлөгөөний доор түүний бичсэн арга үр дүнгээ

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Reddit форум сайт дээр нэгэн хэрэглэгч сонирхолтой зөвлөгөөг бусдадаа санал болгосон байна. Төд удалгүй түүний бичсэн зөвлөгөөний доор түүний бичсэн арга үр дүнгээ өгч байгаа талаар хэдэн хэрэглэгч бичсэн ба энэ мэдээлэл төд удалгүй дэлхий томоохон сайтууд дээр тархсан. Та ямар ч нэмэлт апп ашиглахгүй мөн өөрийн утас дээрээс зураг бичлэг гэх мэт контент устгахгүйгээр хамгийн хялбараар өөрийн утасны нийт сул үлдсэн багтаамжийг ихэсгэх боломжтой юм. Ингэхийн тулд ердөө дараах алхмуудыг хийснээр таны утасны багтаамж мэдэгдэхүйц зай гарах болно. Энэ нийтлэл дээрх арга нь 16 GB хэмжээтэй ямар ч iPhone хэрэглэдэг хэрэглэгч нарт илүү нөлөөтэй.

Юуны өмнө та өөрийн утасны үлдсэн багтаамжаа шалгах хэрэгтэй

Settings-> General -> Storage & iCloud Usage -> Available дээр таны утсанд нийт үлдсэн багтаамж юм.

Одоо та iTunes Store дээр дарж ороод аль болох таны үлдсэн багтаамжаас илүү гарах хэмжээтэй киног сонгож аваарай. Жишээлбэл доорх зураг дээр Бөгжний эзэн киноны 2 дугаар ангийг сонгосон байна. Сонгосон кино дээрээ дарж ороод RENT HD MOVIE эсвэл BUY HD MOVIE гэж байвал дээр нь дарах хэрэгтэй.

 

Мэдээж түрүүн дурдсан шиг таны утсанд үлдсэн багтаамжаас илүү гарсан тул дэлгэц дээр хүрэлцэх багтаамж байхгүй байгааг харуулна "Settings" дээр дархад хангалттай. Одоо та Settings-> General -> About -> Available дээр үлдсэн багтаамжаа шалгаарай сул зай нь нэмэгдсэн байх болно түүнчлэн энэ аргийг хэд хэдэн удаа давтаж зай гаргаж бас болно шүү.

Энэ арга танд нөлөө үзүүлсэн бол сэтгэгдэл дээр бичээрэй :)

 

Эх сурвалж : gizmodo.com

Tag : #Зөвлөгөө #Мэдээлэл Уншсан : 93239
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл