Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone 7 загвар 9 сарын 7 өдөр танилцуулна.

Tugsjin 2016-08-11 11:23:02

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Apple дараагийн үеийн шинэ iPhone 7 загварыг 9 сарын 7 өдөр танилцуулж магадгүй талаар Bloomberg мэдээлэл гаргалаа. Bloomberg дээр бичсэнээр бол энэ удаа iPhone -  тай хамтаар гарах шинэ Macbook загвар энэ удаа гарахгүй байх магадлалтай бөгөөд харин iPhone 7 загвар уламжлалт ёсоор 9 сардаа танилцуулах юм. Анх Apple компани iPhone 4s загварыг дэлхий нийтэд танилцуулснаас хойш 9 сар болгонд шинэ загварыг танилцуулсаар байгаа юм. Энэ тохиолдлоор бол 9 сард танилцуулах нь тодорхой бөгөөд харин 9 сарын 7 ны өдөр танилцуулах таамгаас гадна 9 сарын 16 нд танилцуулж магадгүй талаар хэд хэдэн таамаг гарсан удаатай. Шинээр худалдаанд гарах iPhone 7 - тай хамаатай олон төрлийн шуум мэдээ болон алдагдсан материал цахим ертөнцөд тархсан байгаа бөгөөд үүнээс үнэн зөв байж магадгүй мэдээлэл нь шинэ загварууд чихэвчийн оролтгүй байхаас гадна илүү өргөн камер , 3GB RAM , Ухаалаг холбогч , Мөн шинээр "Space Black" өнгө худалдаанд гарч магадгүй байгаа.

Хамгийн том загвар гэгдэх Plus загвар нь үндсэн камер хос байх бөгөөд хоёр загваруудын арын хэсэгт байрлах хөндлөн антен шугамыг арилгах гэнэ.

Түүнчлэн энэ жил iPhone анх худалдаанд гарсны 10 жилийн ой бөгөөд бусад загваруудыг бодвол илүү олон дэвшил гарах нь дамжиггүй юмаа. Түүнчлэн сүүлийн улирлын тайланд iPhone утасны борлуулалт массаараа бага зэрэг өсөлттэй боловч ерөнхий борлуулалт тааруу байгаа үр дүн гарсан нь iPhone 7 загвараас хэрэглэгчид илүүг хүсэх нь илт юм.  Үүнтэй зэрэгцээд шинэ системийн загвар болох iOS 10 нийтэд тараагдах юм.

 

Эх сурвалж : Bloomberg.com

Tag : #Мэдээлэл Уншсан : 8982
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл