Apple iOS 9.3.5 шинэчлэлт гаргаж хамгаалалтын НОЦТОЙ алдааг заслаа

Tugsjin 2016-08-26 02:59:23

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Apple өнгөрсөн 7 хоногт iOS 9.3.4 систем дээр хамгаалалтын алдааг засаж сайжруулж хэрэглэгч нарт хүргэсэн. Тэгвэл энэ удаа iOS 9.3.5 загварыг шинээр гаргаад байна. Тус загвар гарах болсон шалтгаан нь Израилийн хакеруудын илрүүлсэн системийн ноцтой алдаанаас үүдэлтэй бөгөөд NSO групп хэмээх Израилийн компани илрүүлсэн алдааны тусламжтай хэрэглэгчийн утсыг тагнах тандах чадвартай бөгөөд бичсэн мессэж , цахим шуудан , дуудлага , ярианы дэвтэр зэрэг бүх мэдээллийг хуулбарлах хүртэл чадвартай аж. 

Мөн үүнтэй зэрэгцээд iOS 9.3.3 доош бүх загвар дахин суулгах боломжийг хаасан байгаа. Одоо зөвхөн iOS 9.3.4 болон iOS 9.3.5 хооронд ашиглаж болно.

iOS 10 гарах хүртэл баггүй хугацаа үлдсэн байгаа бөгөөд 9 сард болох шинэ бүтээгдэхүүн танилцуулга дуусаад бүх нийтэд iOS 10 хүрнэ.

Settings > General > Software Update Дээрээс Update хийгээрэй

 

Tag : #iOS 9 Уншсан : 20091
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл