iPhone 7 танилцуулах өдөр тов зарлагдлаа

Tugsjin 2016-08-30 20:57:38

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Apple албан ёсоор iPhone 7 гар утсыг танилцуулах өдрийн Apple.com дээр байрлуулжээ. Ирэх сарын 7-ны өдөр буюу Лхагва гаригт Apple компани iPhone 7 утсаа танилцуулахаар болсон. Албан ёсоор танилцуулах арга хэмжээ эхлэхээс өмнө iPhone 7 - той холбоотой төрөл бүрийн шуум мэдээллүүд гараад байгаа. Энэ жил 3 төрлийн iPhone гарч магадгүй ба iPhone 7 болон iPhone 7 Pro , iPhone 7 Plus хэмээн нэрлэгдэх гэнэ.

Түүнчлэн санах ойн эзлэх хэмжээ 32 GB эсвэл 64 GB хэмжээтэй байхаас гадна шинээр Хар өнгө "Space Black" өнгөний сонголт нэмэгдэнэ гэж хэд хэдэн эх сурвалжууд мэдээлэл хийгээд байгаа.

Сүүлд гарсан эх сурвалжуудын мэдээллээр iPhone 7 ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу есдүгээр сарын 7-нд танилцуулсны дараагаар Баасан гарагт нь урьдчилсан захиалга эхэлж, Дараа долоо хоногийн Баасан гарагт буюу есдүгээр сарын 16-нд худалдаанд гарна хэмээн таамаг гаргасан. 

Tag : #iPhone 7 Уншсан : 11445
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл