Apple iOS 10.0.2 шинэчлэлт iPhone , iPad , iPod дээр гаргалаа

Tugsjin 2016-09-24 00:48:23

Apple Дөнгөж саяхан шинээр iOS 10 суулгасан бүх iPhone , iPad дээр зориулж iOS 10 системийн iOS 10.0.2 загварыг гаргалаа. Тухайн загвар хэрэглэгчид хамгийн их хүндрэл учруулаад байсан алдаануудыг засвар хийсэн байгаа юм.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Тухайлбал Lightning залгуураар чихэвч залгах үед дуу тоглуулж болохгүй байгаа талаар олон тооны iPhone 7 болон iPhone 7 Plus хэрэглэгч нар гомдол мэдүүлсэн. Тэгвэл энэхүү системийн шинэчлэлт дээр тус алдааг зассан байгаа юм. 

 

Засагдсан алдаанууд :

• Чихэвч залгах үед дуу тоглуулах мөн дуу тоглуулах удирдах хэсэг ажиллахгүй байсан алдаа

• Зарим хэрэглэгч нарт Photos апп ашиглах үед iCloud Photo Library идэвхжүүлж болохгүй байсан алдаа

• Өөр хөгжүүлэгч нар хөгжүүлсэн аппликэйшн нэмэлт ашиглаж болохгүй байсан алдаа зэрэг системтэй холбоотой алдаануудыг зассан.

 

 

Та системийн шинэчлэлт хийхдээ :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.0.2 суулгаарай

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

 

Tag : #iOS 10 Уншсан : 21273
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл