Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone 7 Plus мэргэжлийн гэрэл зургийн аппараттай адил ДАВУУ тал

Tugsjin 2016-10-05 04:10:45

iPhone 7 томоохон хэмжээний өөрчлөлтийг агуулж нийтэд танилцуулснаас хойш 1 сар болсон байна. Шинээр 2 төрлийн iPhone 7 мөн iPhone 7 Plus гаргасан бөгөөд хамгийн онцлох нь iPhone 7 Plus юм. Зөвхөн iPhone 7 Plus ганцаар хосолсон iSight камертайгаар гарсан бөгөөд өргөн өнцгийн линз "wide angle" мөн татах дуран "telephoto" хэмээх хоёр өөр үүрэг бүхий линз агуулсан байгаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Энэ нь таныг зураг дарах үед гүйцэтгэх үүрэг нь өөр өөр байна гэсэн үг.  

Жишээлбэл та iPhone 7 Plus загварын утсаар Telephoto линз ашиглах үед зургийг 2 дахин оптик татах боломжтой энэ нь мэргэжлийн аппарат "DSLR" дээр бүдгэрүүлэх эффект бөгөөд ямар ч нэмэлт аппликэйшн нэмэлт линз залгахгүйгээр хийж болно. Одоогоор Apple нийтэд тараасан iOS 10 дээр энэ үйлдлийг бүрэн төгс нэмээгүй байгаа бөгөөд зөвхөн хөгжүүлэгч нарт зориулсан iOS 10.1 beta 1 дээр уг бүдгэрүүлж зураг татах боломжийг нэмсэн байгаа. Тун удахгүй iOS 10.1 хэрэглэгч нарт хүрэх үед та өөрийн iPhone 7 Plus дээр бүдгэрүүлж зураг дарах боломжтой. Мөн Flickr хуудас дээр мэргэжлийн гэрэл зурагчид өөрсдийн iPhone 7 Plus - р зураг дарж шалгасан тест зургуудаа тавьсан бөгөөд та дараах зураг дээрээс iPhone 7 Plus дээр telephoto линз ашиглаж авсан зургийг ялгааг хараарай.

Гэрэл зурагчин John Gruber авсан зургуудаас илүү олон туршилтуудийг эндээс үзээрэй. Жич бүх зургууд ямар нэг нэмэлт засвар хийгээгүй.

Түүнчлэн iPhone 7 болон Plus нь Optical image stabilization буюу оптик дүрс тогтворжуулагчтай болохоор таныг бичлэг хийж байх үед дүрс тогтворжуулах ба дагаж буй объект дээрээ фокус тааруулсан үед хөдөлгөөнтэй бичлэг хийж байхад дүрсээ цэвэрхэн сарниулахгүй авч чаддаг юм.

оптик дүрс тогтворжуулагчтай iPhone камер

оптик дүрс тогтворжуулагчтай iPhone камер

Гэрэл зурагчдад хамгийн хэрэг болохуйц нэмэлт нь RAW гэрэл зураг дарах боломжтой болсон. Хэрэв та RAW зургийн талаар сайн мэдэхгүй бол энэ нь "  зураг дарах үед мэдрэгчид ирсэн бүхий л мэдээллийг агуулсан шууд утгаараа түүхий зураг юм. RAW болгож авсан зургуудаа Мэргэжлийн програм ашиглаад засварлаж мөн боловсруулах хүртэл бүрэн бололцоотой.

Tag : #iPhone 7 Уншсан : 14730
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл