iPhone 7 таны мэдэх хамгийн шилдэг Android утаснуудаас ХУРДАН

Tugsjin 2016-10-05 04:56:58

Apple компани өөрсдийн шинэ үеийн ухаалаг утас болох iPhone 7 - г дэлхийн хамгийн хурдан ухаалаг утас хэмээн зарлаад байгаа. Үнэхээр iPhone 7 хамгийн хурдан байж чадах болов уу ? Түүнчлэн хамгийн хүчтэй өрсөлдөгч компаниудын шилдэг бүтээлүүд iPhone 7 - г гүйцэхгүй гэж үү ?

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Үүнийг хариуг benchmark буюу системийн бүрэн хүчин чадлаар нь тест хийж оноо өгдөг жагсаалтаас бид бүхэн харах боломжтой. Хамгийн сонирхолтой одоогоор хамгийн шилдэг гэсэн Android утаснуудаас iPhone 7 даруй 2 дахин хурдан ажиллах бололцоотой байх аж. Учир нь iPhone 7 болон iPhone 7 Plus утаснууд Geekbench апп тест дээрээс 3,450 болон 5630 гэсэн оноо авсан.

iPhone 7 болон iPhone 7 Plus нэг цөмт ажиллагаа дээр авсан оноо :

 

iPhone 7 болон iPhone 7 Plus хосолсон цөмт ажиллагаа дээр авсан оноо :

 

Шинээр гарсан загварууд оноо нь өндөр гарсан цоо шинээр суурилуулсан A10 Fusion чипийн ажиллах хүчин чадал юм. Тэгвэл Android систем дээрх хамгийн хурдан ухаалаг утсуудийн жагсаалтыг Galaxy S7 тэргүүлсэн байгаа бөгөөд 1806 оноо авсан ба хос цөмт дээр Galaxy Note 7 5228 авсан юм. Үүнээс үзэхэд Android системтэй тэргүүлэх ухаалаг утаснуудаас iPhone 7 загвар 2 дахин хурдан байгаа нь ойлгомжтой байна.

 

Android ухаалаг утаснууд нэг цөмт ажиллагаа дээр авсан оноо :

 

 

Android ухаалаг утаснууд хосолсон цөмт ажиллагаа дээр авсан оноо :

 

Мөн iPhone 7 ажиллах чадамжаараа 2013 он хүртэлх бүх Macbook Air болон Macbook Pro - оос илүү ажиллах чадамжтай болсон юм. Мэдээжийн хэрэг iPhone - ыг Mac - тай харьцуулах утгагүй хэрэг байх. Яг одоогоор iPhone 7 болон iPhone 7 Plus үнэхээр дэлхийн хамгийн хурдан ухаалаг утас хэвээр байна.

 

 

Эх сурвалж : https://browser.primatelabs.com

Tag : #iPhone 7 Уншсан : 13916
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл