iPhone 7 утасны Home товчлуурын даралтыг хэрэглэгч өөрөө тохируулж болдог

Tugsjin 2016-10-14 02:35:13

iPhone 7 болон iPhone 7 Plus шинээр голын товч "Home Button" - тойгоор худалдаан гарсан ба Тус шинэ Home товчлуур нь Taptic хөдөлгүүрийн тусламжтай таны даралтыг дамжуулах үүрэгтэй юм. Өмнөх бүх загварууд дээр байсан үндсэн Home товчлуураас тэс өөр бөгөөд Home товчлуур хэрэглээнд удаад ирэхээрээ сул дарагдах эсвэл хөдөлгөөн орох гэх мэт айх аюул байхгүй болсон.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Учир нь таны даралтаас хамаарч хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй мөн Усны хамгаалалттай тул танд асуудал тийм ч их үүсгээд байхгүй гэнэ. Хамгийн сонирхолтой нь та өөртөө тохируулж Home товчлуурын даралтаа тохируулж болох тул 3 төрлийн товчлуурын даралтын тохируулгаас өөрт таарсан даралтыг сонгоорой. Ерөнхийдөө бол 2 дугаартай ердийн тохируулга дээрээ анх утас асаад тохируулагдсан байдаг. Гэхдээ түүнээс гадна өөр бас 2 төрлийн тохируулга байгаа. Home товчлуурын даралтаа тохируулах бол Settings > General > Home Button гэж ороод сонголтоо хийх боломжтой 1 тоотой нь илүү зөөлөн даруулна харин 3 тоотой нь арай илүү хүчтэй даруулах юм.

 

Тохируулгаа хийсэн бол Done товч дээр дараарай. Ингээд л болоо маш хялбар

Tag : #iPhone 7 Уншсан : 9740
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл