10 сарын 27 нд Apple ШИНЭ бүтээгдэхүүн танилцуулна

Tugsjin 2016-10-23 18:21:14

Apple компани албан ёсоор энэ сарын 27 нд болох ирэх долоо хоногийн пүрэв гарагт шинэ бүтээгдэхүүн зарлах арга хэмжээний сурталчилгааг тарааж эхэлсэн байна. Тус арга хэмжээ нь "Hello again" хэмээн нэрлэгдсэн бөгөөд тус үйл явдлын үеэр шинэ үеийн Mac бүтээгдэхүүн танилцуулах гэнэ.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар Mac - ын зөөврийн компьютер болох MacBook Pro дээр ихээхэн шинэчлэлт хийгдэх аж.

Учир нь Анх 2012 онд танилцуулсан загвараас хойш төдийлөн өөрчлөлтийг MacBook Pro загвар дээр Apple компани хийгээгүй байсан.

Шинээр нэмэгдэх өөрчлөлтүүд нь OLED төрлийн удирдах самбар мөн уламжлалт үндсэн USB оролтуудыг шинэ үеийн USB-C гэсэн оролтоор солих төлөвтэй байх аж ээ. Түүнчлэн iMac компьютер , Macbook Air загварыг шинэчлэх бас 5k нягтшилтай шинэ төрлийн дэлгэц гаргаж магадгүй байгаа.

Tag : #Мэдээлэл Уншсан : 9243
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл