Зөвхөн iPhone 6s дээр л хийж болох 5 үйлдэл

Tugsjin 2015-11-14 21:46:58

.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Шинэхэн гарсан iPhone 6S/ iPhone 6S Plus утаснууд дээр зөвхөн хийж болох 5 шинэ үйлдэл нэмэгдсэн юм. Өмнөх загварууд дээр эдгээр 5 үйлдэл дэмжихгүй 5 шинэ үйлдэлийг бид та бүхэнд хүргэж байна. Энэхүү 5 үйлдэл бусад загвараас шинэ утас гэж ялгаруулах томоохон онцлог байх болно.
 

бичлэгүүд дээр дараад тоглуулаарай. Онцлох хэсэгүүд агуулсан 4 секундын бичлэг байгаа 


1) Live photo ' Амьд зураг '
 


Та Live Photos тусламжтай  өөрийнхөө авч байгаа зураг дээр хөдөлгөөн оруулах боломжтой гэнэ. Зөвхөн зураг хөдөлгөөнд ороод ч зогсохгүй дуу хоолойг хүртэл бичиж чадна. Авсан зураг дээрээ хуруугаараа хэсэг дархаар зураг хөдөлгөөнд орох юм. Хөдөлгөөнт зураг нь ойлролцоогоор энгийн зурагнаас 2 дахин их зай эзэлнэ.
 

Live Photos  - г тоглуулж чадах систем iOS 9 суусан iPhone , iPad , iPod болон Mac OS X El Capitan гэх мэт системүүд дээр болно.



2) 3D touch 

 


3D touch дэлгэц нь таны утсаа ашиглах үед илүү хялбар болгож байгаа үйлдэл юм. Жишээлбэл та камер апплуу орох үед шууд орохгүйгээр нэг даралтаар ямар төрлийн зураг дарах эсвэл бичлэг гэх мэт сонголтуудаас сонгож болно гэсэн үг юм. Энэ нь утас дээр хийгдэж болох үйлдэлүүд илүү хурдан хялбар болгосон шинэ нэмэлт юм.

 

3) Animated wallpaper ' Хөдөлгөөнт ханын зураг 

 



Та Өөрийн дарсан  'Live Photos' хөдөлгөөнт зурагаа. Утасныхаа ' lock screen ' түгжээтэй дэлгэц дээр тавьж болох бөгөөд хуруугаараа дарснаар тухайн зураг хөдөлгөөнд орох болно. Энэ үйлдэл нь 3D Touch - н тусламжтайгаар таны дарсан ' live photos ' хөдөлгөөнт зургийг дэлгэц дээр байрлах үед хөдөлгөөнд оруулж байгаа үйлдэл юм.

 

4) " Hey siri " автоматаар

 



Өмнөх загварууд дээр та Siri ашиглахдаа Home товч дээр дардаг байсан бол харин шинэ гарсан загварууд дээр тэгэх огт шаардлага байхгүй зөвхөн " Hey Siri " гэж хэлхэд хангалттай. Тэгэх үед Siri өөрөө автоматаар ажиллах болно. Харин iPhone 6s / iPhone 6s Plus өмнөх загварууд дээр цэнэглэгчид залгаад " Hey Siri " гэж хэлхэд өөрөө автоматаар ажиллах болно.

 

5) 4k нягтаршилтай бичлэг

 



Цоо шинэ iSight 12 MP 'megapixel' камерны тусламжтай 4k өндөр нягтаршилтай бичлэг хийж чадах юм.Өмнөх загварууд зөвхөн 1080p бичлэг хийх чадвартай байсан юм. Зөвхөн бичлэг хийгээд ч зогсохгүй A9 процессорын тусламжтай тэрхүү өндөр нягтаршилтай бичлэгээ засварлах бүрэн боломжтой юм.

 

Шинээр гарсан загвар дээр зөвхөн үсэг нэмээгүй гэдэг нь дээрх 5 боломжит үйлдэлээр нотлогдож байгаа юм. 
Tag : #iPhone 6s Уншсан : 25210
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл