Apple шинэ Macbook-үүдийг танилцууллаа.

Tugsjin 2016-10-28 04:07:06

Apple энэ сарын 27-ны өдөр шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөр товлосон байсан билээ. Энэ өдөр тэд шинэ 'TV' аппликейшн, Apple TV дээрхи сайжруулалтууд, "Touchbar" технологи болон 3 шинэ Macbook Pro загваруудыг танилцууллаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Дашрамд энэ жил бол Macbook-ын 25 жилийн ой бөгөөд анхны powerbook гарснаас хойш 25 жил өнгөрчээ.

Эдгээр нь 

1.Macbook Pro (13 инч) функцын товчтой.

2. Macbook Pro (13 инч) Touchbar-тай

3.Macbook Pro (15 инч) Touchbar-тай загварууд 

Macbook Pro 13 инч

Бүх Macbook-үүд Space Grey буюу саарал, болон silver буюу мөнгөлөг өнгөтэй 2 загвараар худалдаанд гарсан. 

13 инч загвар нь 1.3кг ба 14,9мм нимгэн байна.

Харин 15 инч загвар нь 1.5кг жинтэй, 15,5мм нимгэн.

Macbook дээрхи шинэ зүйлс:

1. "Touchbar" технологи:
Энэ нь өмнөх загварууд дээрх F1-F12  болон 'esc' товчыг мэдрэгчтэй дэлгэцээр сольж, зөвхөн тогтмол товчуудыг харуулах биш программ тус бүрд өөр өөр товч гаргах, удирдлагын өргөн боломжийг хэрэглэгчид өгч байгаа юм. 

Та урьд нь дэлгэцний гэрэлтүүлгийг өөрчлөхөд товч дардаг байсан бол Touchbar-ын тусламжтай гулсуулж сольж болох юм. Үүнийг зөвхөн үндсэн тохиргоонд ашиглахгүйгээр мөн программ доторх үйлдлүүдэд ашиглаж болно. 

2. Дэлгэц:

13 инч дэлгэцтэй загваруудад дэлгэцийн нягтаршил нь 2560x1050, 227ppi байх бол 

15 инч дэлгэцтэй загваруудад 2880x1800 ,220ppi байна. 

Мөн өмнөх загваруудаас 130%-иар хурдан графикийн хүчин чадалтай, 67% илүү гэрэлтүүлэгтэй, 17%-иар нимгэн аж.

3. Хурууны хээ мэдрэгч

iPhone 6S-д анх нэвтрүүлсэн сайжруулсан  хурууны хээ мэдрэгч буюу "Touch ID 2" -ыг нэмж өгснөөр хурууны хээгээр нэвтрэх, интернет гүйлгээг баталгаажуулах боломжтой болов.

4.  Trackpad

Өмнөх загваруудаас 2 дахин томорсон нь хэрэглэгчид trackpad-ыг илүү хялбар ашиглах боломж олгов. Мөн Force Touch буюу чанга даралт мэдрэгчтэй байх аж.

5. Үзүүлэлт, хүчин чадал

13 инч дэлгэцтэй загварууд хос цөмт i5 (2.9GHz)  процессортой байх ба 4 цөмт i7 (3.3GHz) хүртэл сонголтууд бий.

15 инч дэлгэцтэй загварууд 4 цөмт i7 (2.7)GHz -с 4 цөмт i7 (2.9GHz) сонголтуудтай байна.

Мөн 13 инч загваруудад 8GB-ыг суурт болгосон бол

15 инч загварт 16GB рамыг суурь болгожээ.

Apple-ын мэдээллэснээр өмнөх загваруудаас 

Бичлэг засварлаж, хийхэд  76% 

3D графиктай ажиллахад 76% 

Тоглоом тоглоход 103% тус тус хурдан байх ажээ.

Багтаамж:

Үндсэн загварууд 3.1GB/s хурдтай SSD hard-тай ирэх бол та хүсвэл 2TB хүртэлх багтаамжтай SSD hard болгож болно.

Цэнэг:

13 болон 15 инч дэлгэцтэй загварууд нэг цэнэглэлтээр 10 цаг ажиллах чадвартай. 

Хөргүүр:

Агаарын урсгалыг ухаалгаар шийдэж өгснөөр сэнс хүчтэй ажилласан ч чимээ маш бага.


Дуугаралт(speaker):

Speaker-ын байрыг өөрчилснөөр өмнөх загвараас 58%-иар илүү чанга дугарч, 2 дахин илүү далайцтай байхаар тохируулж өгчээ.

Оролт гаралтын сувгууд:

Бүх шинэ загварууд бүгд 4 ширхэг Thunderbolt-3 ( USB-C) болон чихэвчний нэг оролттой байна.

Thunderbolt-3 оролт нь өөрөө цэнэглэх, дуу дамжуулах, дүрс дамжуулах, Файл дамжуулах зэрэг оролтуудыг ганцаараа гүйцэтгэх чадвартай. Тэгэхээр та 4 Thunderbolt-3 оролтны алиар нь ч цэнэглэж, дүрс, файл дамжуулахыг холбож болно. Мөн Thunderbolt-3 файлыг 40GB/s хурдаар дамжуулдаг бол бидний хэрэглэдэг USB 3 нь ердөө 5GB/s хурдаар дамжуулдаг байна.

 

Apple компаниас гаргасан сурталчилгаанууд:

 

 

 

 

Эх сурвалж: [Apple

 

 

Tag : #Apple Уншсан : 12225
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл