Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Apple : iPhone 7 дээр шинээр Jet White өнгө нэмж магадгүй

Tugsjin 2016-11-09 00:58:48

.

Apple iPhone 7 болон iPhone 7 Plus дээр шинэ өнгө нэмж магадгүй талаар Японы мэдээ мэдээлэл шуум бэлтгэдэг "Macotakara" мэдээлэл хийлээ. Эх сурвалжуудын таамгаар Apple шинээр "Jet White" хэмээх өнгө нэмж магадгүй гэнэ. Гэхдээ яг хэзээ тус өнгө нь худалдаанд гарах талаар мэдээлэл тараагдаагүй байгаа ч зөвхөн энэ шинэ өнгө гарах хэд хэдэн таамаг дээр үндэслэсэн аж. Учир нь "Jet Black" өнгө борлуулалт сайтай байгаа нь шинэ ижил төрлийн өнгөтэй загвар гарахад нөлөөлж магадгүй байх аж.

Түүнчлэн "Jet Black" буюу хар өнгийн шилэн гадаргуу дээр зуралт үүсэх нь илүү нүдэнд тусдаг ба харин эсрэгээрээ цагаан өнгийн шилэн гадаргуу дээр үүссэн зуралт нь бага байдаг нь бас шинэ өнгө гарахад нөлөөлж болохуйц юмаа хэмээн Macrumors дээр бичсэн байна.

 

 

Эх сурвалж : Macrumors

Уншсан : 14869
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл