Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Ирэх жил шинээр OLED дэлгэцтэй iPhone худалдаанд гарч магадгүй.

Tugsjin 2016-11-17 05:39:58

Apple - ын ирэх жил гаргах буюу 10 жилийн ойгоор гаргах iPhone загварын талаар таамаг шүүмж хийдэг KGI агентлагийн шинжээч Min-Chi Kuo мэдээлэл гаргасан. Хамгийн сонирхолтой нь түүний гаргасан таамаг мэдээ нь яг үнэн зөв таарсан байдаг юм. Бид энэ зун 7-г худалдаанд гарахаас өмнө 7 Plus - н хос камерын талаар түүний таамгийг бичиж байсан.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Тэгвэл тус загвар яг худалдаанд гарахдаа түүний хэлснээр байсан удаатай мөн олон олон удаа түүний таамгууд үнэнтэй яг таарч байсан юм. Тэрээр мэдээлэлдээ Apple ирэх жил гаргах загвар 4.7 инч жижиг загвар нь нэг камертай байх ба LCD дэлгэцтэй гарна мөн 5.5 инч арай том загвар нь хосолсон камертай болон LCD дэлгэцтэй гарах аж.

Түүнчлэн зөвхөн тус 2 загвар гараад ч зогсохгүй хосолсон камер болон OLED дэлгэцтэй шинэ утас худалдаанд гарч магадгүй гэнэ.

Түүний хэлж буйгаар Apple 2 биш 3 загвар танилцуулах аж шинээр нэмэгдэх iPhone загвар бусад хоёр 4.7 инч LCD болон 5.5 инч LCD загвараас илүү тод OLED дэлгэц ба 5.5 инч хэмжээтэй байх боломжтой, Гэхдээ камерын хувьд нам өнцөгт камер болон нэмэлтээр татах үүрэгтэй "telephoto" линз нэмэгдэх ба энэ нь одоогоор iPhone 7 Plus загвар дээр л байгаа технологи юм.

Шинэ iPhone загвар нь бусад хоёроосоо онцгой байх тус загвар нүүр дүүрэн дэлгэцтэй ба булан нь нугарсан байдалтай байх боломжтой хэмээн Японы "Nikkei" веб сайт дээр мөн адил Min-Chi Kuo шинжээч шиг таамаг мэдээлэл гаргасан юм.

 

 

Эх сурвалж : Macrumors 

Tag : #Мэдээлэл Уншсан : 3209
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл