iPhone дээр бүх хадгалсан дугаараа нэгэн зэрэг устгах заавар

Tugsjin 2016-12-06 07:40:08

Зарим тохиолдолд утсаа өөр хэрэглэгчид шилжүүлэх эсвэл утсынхаа дугаараа бүгдийг устгах гэх мэт яаралтай шалтгаан гардаг гэвч бидэнд iOS системийн тохируулга дээр нэг даралтаар бүх хадгалсан утасны дугааруудыг хадгалах боломж хаалттай байдаг.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Та зөвхөн сонгож устгах эсвэл icloud үйлчилгээг ашиглаж бүх хадгалсан утасны дугааруудаа устгах шаардлагатай болдог юм. Тэгвэл нэмэлт аппликэйшны тусламжтай утаснаасаа бүх хадгалсан дугаараа устгах боломж бий. 

 

 

Алхам 1 : Эхлээд та Appstore дээрээс Groups аппийг татаж авна энд дарж татна уу
Алхам 2 : Groups апп дээрээ оруулна
Алхам 3 : Таны Утасны дэвтэртэй хамааралтай зөвшөөрөл хүсэх ба тэрийг та зөвшөөрөх хэрэгтэй учир нь гуравдагч этгээдийн бүтээсэн апп дээр Apple нэмэлт эрх өгдөггүй тул хэрэглэгч өөрөө заавал зөвшөөрч байж уг үйлчилгээг авах эрхтэй байдаг.
Алхам 4 : All Contacts дээр дарж орно уу
Алхам 5 : Дэлгэц дээр таны утсанд хадгалсан байгаа бүх утасны дугаар харагдах ба та өөрөө сонгож эсвэл зүүн дээд буланд байгаа Select All товчлуур дараад бүх дугаараа сонгож болно.
Алхам 6 : Choose Action товч дээр дарна.


Алхам 7 : Delete contacts дээр дараарай
Алхам 8 : Хэрэв та зөвшөөрч байвал Remove from my iPhone товчлуур дээр дараарай

 

Ингээд болоо таны нийт хадгалсан дугаарын хэмжээнээс хамаараад хэсэг хугацааны дараа бүгдийг устгах болно. Та заавал бүх дугаараа нэг нэгээр сонгож суулгах шаардлага байхгүй боллоо.

Tag : #Зөвлөгөө Уншсан : 24658
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл