Apple : iOS 10.3 хэрэглэгч нарт хүрэх хугацаа ОЙРХОН ирлээ

Tugsjin 2017-03-14 02:32:55

Apple компани iOS систем болон бусад үйлдлийн системүүдээ шинэчлэлт хийж хэрэглэгч нарт тараахын өмнөхөн заавал хөгжүүлэгч нарт хүргэж туршилтын хэд хэдэн шат дамжлага явдаг. Одоогоор iOS системийн хамгийн сүүлд гарсан хувилбар болох iOS 10 загварын iOS 10.2.1 дугаартай системийн шинэчлэлт хэрэглэгч нарт хүрээд байгаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

iOS 10.2.1 систем дээр гарсан алдаа доголдол мөн нэмэлт сайжруулалт агуулж байгаа iOS 10.3 системийн хөгжүүлэгч нарт хүрэх туршилт нь 6 дахь удаагийн хөгжүүлэлтийн загвар өнөөдөр хөгжүүлэгч нарт хүрээд байна. Нийт iOS 10.3 албан ёсоор хөгжүүлэлтэд гараад 6 удаагийн туршилт дээр засвар хийгдээд энгийн хэрэглэгч нарт буюу iOS 10 ашиглаж байгаа бүх төхөөрөмж дээр хүрэх хүртэл тун ойртсон байгаа юм. 
 

Apple шинээр гаргах системийн загварыг 6 удаагийн туршилтад оруулаад хамгийн сүүлд нь бүрэн болсон загварыг нийтэд гаргадаг.

 

Одоогоор iOS 10.3 дээр нэмэгдэх боломжууд гэвэл илүү хурдан найдвартай ажиллах шинэчлэлтүүд, Find My Airpods нэмэлт, CarPlay болон Podcasts-тай холбоотой засвар үйлчилгээ мөн iPad дээр зориулсан шинэ төрлийн гарын байрлал гэх мэт шинэчлэлтүүд байгаа. 

 

Эх сурвалж : cultofmac

Tag : #iOS 10 Уншсан : 2460
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл