Apple : iOS 10.3 системийн шинэчлэлт iPhone , iPad дээр гаргалаа.

Tugsjin 2017-03-28 01:01:12

Apple компани iOS 10 системийн iOS 10.3 шинэчлэлтийг iPhone, iPad, iPod touch дээр гаргалаа. Нийт 6 удаа хөгжүүлэгч нарт зориулж туршилтад орсон тус системийн шинэчлэлт iOS 10 суугдаад ашиглагдаж байгаа бүх iPhone, iPad, iPod төхөөрөмж татах боломжтойгоор нийтэд тараагдлаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Тус системийн шинэчлэлт нь iOS 10.2.1 дээр гарсан алдаа мадаг дээр засвар хийгдсэн ба Find My iPhone апп дээр өөрийн Airpods төхөөрөмжийн байршил тогтоох боломжтой шинэчлэлт мөн Siri - гээр гүйлгээ хийх нэмэлт үйлдэл гэх мэт шинэчлэлт хийгдсэн бөгөөд өмнөх систем дээр байсан системийн үндсэн аппууд дээр сайжруулалт хийсэн байна.

 

Та iOS 10.3 software update хийх бол :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.3 суулгаарай.

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

Tag : #iOS 10 Уншсан : 4898
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл