Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр компьютер дээрээс кино бичлэг суулгах

Tugsjin 2015-12-28 22:45:44

Компьютер дээр татаад хадгалсан кино бичлэг клип гэх зэрэг аливаа нэг дүрс агуулсан бичлэгийг iPhone дээр хялбар аргаар хуулж авах талаар танилцуулий.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

" VLC " гэх бичлэг тоглуулагч нь компьютер гар утас таблет зэрэг бүх төрлийн систем дээр ажиллах чадвартай програм бөгөөд энэхүү програмын тусламжтай өндөр нягтаршилтай киног subtitle-тайгаар нь үзэх мөн бүх төрлийн форматаар киног үзэх боломжтой байдаг. Жишээлбэл iTunes өөрөө зөвхөн  .mov .mp4 формат уншдаг бөгөөд mkv , flv гэх зэргийг уншдагүй харин " VLC " програм нь бүх форматийг дэмждэг юм.


Юуны өмнө та доорх линкэээс VLC - г татаж аваарай

VLC iPhone дээр татаж авах 
 

iPhone дээр компьютер дээрээс кино бичлэг суулгах

/ Жич : iPad , iPod touch дээр бас болно. /

Эхлээд таны компьютер дээр itunes байх ёстой хэрэв байхгүй бол энд дарж татаж аваарай.

Алхам 1 : iTunes - ээ оруулаад өөрийнхөө утсаа usb - гээр холбох хэрэгтэй. Холбогдсоны дараа iTunes дээр өөрийн чинь утас харагдах бөгөөд Apps хэсэг дээр дараад доошоо гүйлгэ " VLC " гээд шар замын тэмдэгтэй байгаа. Хэрэв байхгүй бол та энд дарж татаж аваарай
 


 

Алхам 2 : Add товч дээр дараад " VLC " тоглуулагч дээр оруулах кино эсвэл бичлэгээ сонгоод Дэлгэц дээр гарч ирсэн жижиг цонхны доор байрлах Add товч дээр дараарай

Алхам 3 : Одоо хуулж дуустал хүлээх үлдлээ



Алхам 4 : Хуулагдаж дуусаад утас дээрээ " VLC "  -  гээ оруулаад үзээрэй. Хуулсан кино бичлэгээ дээр нь дараад шууд тоглуулж болно.
 

Алхам 5 : Киногоо тоглуулж байгаа байдал

 

Анхаарах зүйлс :
VLC тоглуулагч интернэтээс шууд кино татахгүй гэхдээ live streaming хийгдэж байгаа сувгийг тоглуулж чаддаг.
Кино зай их эзэлдэг болохоор хуулахаасаа өмнө хэмжээгээ шалгахад илүүдэхгүй.

Уншсан : 43764
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл