Хуучин iPhone - ийн батарейг шинээр соливол ажиллах хурд нь эрс нэмэгдэнэ

Tugsjin 2018-03-13 17:59:47

Таны хэрэглэж байгаа iPhone батарей мэдэгдэхүйц муудаж байна уу ? Шинээр гарсан системийн шинэчлэлт бүр iPhone загваруудад ашиглахад хүндрэлтэй, удааширч байгаа үр дүн харагддаг. Таны хэрэглэж байгаа iPhone батарей мэдэгдэхүйц муудаж байна уу ? Шинээр гарсан системийн шинэчлэлт бүр iPhone загваруудад ашиглахад хүндрэлтэй, удааширч байгаа үр дүн харагддаг. Түүнчлэн үүнийг Apple компани хуучин загваруудаа зах зээлээс гаргах санаа агуулсан талаар хэрэглэгч нар хардах нь цөөнгүй. Тус шалтгааны талаар Apple компани албан ёсны тайлбар болон залруулга гаргасан байна.


Бүх iPhone загварууд дээр суурилуулсан батарейн Лидиум-ион технологи нь удаан хэрэглэх тусам цэнэг барих чадамж нь суларч мөн дээрээс нь өндөр ачаалалтай ажиллаж дийлэхгүй болдог аж.

Тус асуудлаас үүдэн системийн өндөр ачаалалтай үе болоод орчны температур тохиромжтой хэмээс бага эсвэл хэт хүйтэн нөхцөлд тухайн төхөөрөмж өөрөө унтрах гэх мэт үзэгдлүүд илэрдэг байна. Эдгээр шалтгаануудаас үүдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Apple компани насжилт нь дуусаж байгаа хуучин батарейтай iPhone загваруудын хурдыг сааруулах арга хэмжээ авдаг байна. Тус асуудлыг батарей шинээр солиулсан нөхцөлд шийдэж болно гэж Apple компани тайлбарласан юм. Өнгөрсөн жилээс тус хязгаарлалтыг iPhone 6, 6s, Se загваруудад нэвтрүүлсэн гэнэ.

Үүнтэй зэрэгцээд iOS 11.2 загвараас эхлүүлж iPhone 7 загвар дээр ч мөн адил хязгаарлалт хийх гэнэ. Түүнчлэн тус аюулгүй байдлын хамгаалалтууд загварууд дээр нэмэгдээд явах гэнэ.

Ташрамд дурдахад MAZAALAI STORE ДЭЭР IPHONE БАТАРЕЙ СОЛЬЖ ӨГЧ БАЙГАА БӨГӨӨД ТА ТЭДИ ТӨВИЙН 2 ДАВХРЫН 4 - 6 дээр батарейгаа солиулж болно.

Сэтгэгдэл