iPhone утасны Low Power Mode таны мэдэхгүй баримтууд

Tugsjin 2018-03-15 03:26:44

iOS 9 системээс дээш бүх загвар дээр " Low Power Mode " суугдсан байдаг. Энэ нь таны батарей зарцуулалтыг багасгаж чаддаг байна. Энэ нь систем дээрх батарей их хэмжээгээр зарцуулдаг

тохиргоо болон сервисүүдийг хааж өгдөг юм. Тэгвэл Low Power Mode - г асааснаар юу өөрчлөгдөх вэ ?

Таны утасны батарей 20% дээр ирэхээр автоматаар Low Power Mode асдаг. Гэхдээ та өөрөө хүссэн үедээ асааж бас болдог.


iOS 11 Low Power Mode таны мэдэхгүй баримтууд :

  • Дэлгэцийн гэрэл автоматаар багасдаг.
  • Таны утас хэрэглээгүй үед автоматаар түгжигдэх болно.
  • Дэлгэцны гэрэл ашиглаагүй үед энгийн үеэс илүү хурдан унтарна.
  • Арын зураг хөдөлгөөнд орох визуал эффект хөдөлгөөнүүд хязгаарлагддаг.
  • Хүлээлтийн горимд байгаа үйлдлүүдэд хязгаарлалт хийгддэг. Таны ороод гарсан аппликэйшн хүлээлтийн горим буюу "Background activities" хийгдэхгүй
  • CPU "төв санах ой" GPU "график санах ой" ажиллагаанд хязгаарлалт хийж зохицуулдаг.


iOS 11 Low Power Mode асаагаад ямар өөрчлөлт гарах вэ ?

  • Дэлгэц дээр таны утасны баттерэй шар өнгөөр харагдах болно.
  • Зарим үйлдлүүд хэрэглэх үед визуал хөдөлгөөнт эффект байхгүй хөдөлгөөнд орохгүй.
  • Таны утасны үйлдэл мэдэгдэхүйц удааширна.


Low Power Mode болон энгийн үеийн ашиглалтын харьцуулсан судалгаа

Та доорх зургаас харж байгаачлан өглөө 7 цаг гэж цэнэглээд шөнийн 12 цагт Normal горим дээр ойролцоогоор 10-25% дээр ирж байхад. Low Power Mode байнга асаалттай үед 50% - с дээш байна.

Энэхүү судалгааг хийсэн хэрэглэгч хэлэхдээ :

  • Би өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл ажилладаг.
  • Миний утас өглөөний 7 цагаас шөнө дунд хүртэл цэнэглэгчид залгадаггүй
  • Өдрийн дундуур 30-45 минут фитнесс явдаг. Энэ үед батарей бага зэрэг мэдэгдэхээр гүйдэг.
  • Bluetooth , Wifi , Cellular сүлжээ түүнчлэн GPS дээр хүртэл туршиж үзсэн.
  • Миний утас үргэлж Apple Watch - тай холбогдсон байдаг.
  • Энгийн горимд ашиглах үед Low Power горимоо асаадаггүй
Дунджаар энгийн горим дээрээ байгаа утас шөнө дунд гэхэд 17% дээр ирж байхад Low Power Mode 49% дээр ирдэг байна.

Low Power Mode - г хэрхэн асаах вэ ?

Settings апп -> Battery ороод -> Low Power Modee -> ON болгоорой

Сэтгэгдэл