iPhone X сүүлийн үеийн Android утаснуудаас хурдан

Tugsjin 2018-03-15 03:48:59

Apple компанийн 10 жилийн ойд гаргасан iPhone 10 онцгой загварын үзүүлэлтийн зургууд цахим ертөнцөөр тараад эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь ухаалаг утасны үзүүлэлт гэхэд Apple өөрсдийн бүтээсэн Macbook Pro лаптоп 2017 оны загвараас илүү үзүүлэлттэй гэж Geekbench аппликэйшны үр дүн харуулж байгаа юм. Geekbench нь тухайн төхөөрөмжийн ажиллах чадамжийг бүхий л талаар нь тест хийгээд эцэст үнэлгээ өгдөг аппликэйшн юм. Твиттер сүлжээд тараагдсан тус зураг дээр iPhone X загварын дотор суурилуулсан A11 bionic чип нь бусад үйлдвэрийн сүүлд гарсан утаснуудаас ч илүү гарсан байна. Одоогоор Apple - ийн бүтээсэн хамгийн өндөр үзүүлэлттэй ухаалаг утас хэмээн нэрлэгдээд байгаа iPhone X загварын хурд хангалттай хэмжээнд хүрчээ.


Single Core - үзүүлэлт нь дангаар ажиллах чадамж

Multi Core - хосолж ажиллах чадамж

Сонирхуулахад бусад төхөөрөмжийн авсан оноо

  • Samsung S8 : 2024 single, 6279 multi
  • OnePlus 5 : 1932 single, 6495 multi
  • Huawei P10 : 1865 single, 5973 multi
  • iPad Pro 10.5 inch - 3558 single, 9133 multi
  • Macbook Air (2017) : 3126 single, 5935
  • Macbook Pro 13-inch (2017 Core i5) : 4342 single, 9194 multi
Өнгөрсөн жил Geekbench дээр iPhone 7 загвар single core дээр 1825 харин multi core дээр 3118 авч байсан.

Сэтгэгдэл