Ирэх 7 хоногт iPhone SE 2 загварыг танилцуулж магадгүй

Tugsjin 2018-03-23 17:21:47

Apple компани iPhone SE загварыг шинэчилж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэл гаргасан байна. Энэ 3 дугаар сарын 27 өдөр Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг Чикаго хотод зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ үеэр шинэчилсэн iPhone SE 2 загварыг танилцуулж магадгүй гэнэ.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

iPhone SE загвар нь бусад iPhone загваруудаас онцгой ба Apple компани дэлгэцийн хэмжээг анх 4.7 болон 5.5 инч болгохдоо 4 инч хэрэглээд дассан хэрэглэгч нарт зориулж "Special Edition" буюу тусгай загвар хэмээн нэрлэж 2016 оны 3 сарын 31 өдөр танилцуулсан юм.

Мөн түүнчлэн Apple компани өмнөх онд iPhone SE загварыг Энэтхэг улсад үйлдвэрлэж эхэлсэн ба анхны Хятадаас өөр оронд үйлдвэрлэсэн iPhone загвар нь iPhone SE загвар байсан. Тус мэдээлэл дээр үндэслээд эх сурвалжууд iPhone SE загвар Энэтхэг улсаас үйлдвэрлэгдэх ба iPhone SE загварын үйлдвэрлэлтийг Apple компанийн Энэтхэг улс дахь угсрах үйлдвэр дангаараа хариуцаж магадгүй аж. Харин цөөнгүй эх сурвалжууд энэ удаа худалдаанд гарах iPhone SE загвар iPhone X загвартай адил байх ба үндсэн жижиг хэмжээгээ хадгалж үлдэх төлөвтэй байх гэнэ. Мөн дээрээс нь iPhone загварууд 2 жилд нэг удаа үндсэн загвартаа өөрчлөлт оруулдаг нь энэ мэдээллийг илүү бодит болгож байгаа юм.


Эх сурвалж : 9to5mac


Tag : #Мэдээлэл #iPhone SE Уншсан : 1780
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл