Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone чихэвчээ үр дүнтэй ашиглах зөвлөгөө

Tugsjin 2015-12-29 05:07:44

Apple - н дагалдах хэрэгслүүд үндсэн төхөөрөмжүүдтэйгээ маш сайн зохицож ажилладаг билээ. Жишээлбэл iPhone - ын оригинал Earpod чихэвч зөвхөн дуу нэмж хасаад зогсохгүй өөр олон төрлийн үйлдлийг давхар гүйцэтгэх чадвартай байдаг.

Earpod чихэвч дээр ерөнхий нэмэх хасах Зогсоох гэсэн 3 товчлууртай

 

Чихэвчээ утсандаа залгахаар шууд music app lockscreen дээр гарч ирэх ёстой


Дуу нэмэх товчлуур дээр хийгдэх үйлдэл

• Утасныхаа камерлуу ороод дуу нэмэх товч дээр дараарай ингэснээр зургаа хөдөлгөөнгүй дарах боломжтой
• Дуу нэмэх үндсэн үүрэг

Голын товч дээр хийгдэх үйлдэл

нэг удаа дарах тохиолдолд
Голын товч дээр нэг дарснаар дуу болон видео дүрс бичлэг зогсдог мөн ахин нэг удаа дарснаар үргэлжлүүлнэ тоглуулах боломжтой. Харин дуудаж байгаа тухайн дуудлагыг авахгүй таслахын тулд голын товч дээрээ удаан дараад '2 секунд хангалттай' авахад дуудлага тасрах болно.

iPhone 4s болон түүнээс дээш iPhone-ууд Siri  асаалттай үед голын товч дээр удаан дархад Siri ажиллах ба та Siri-эй холбогдсон гэсэн үг

Siri унтраалттай үед ' Voice control ' ажиллах ба дуу тоглуулах болон хүн рүү залгаж болно.

хоёр удаа дарах тохиолдол
Голын товч дээр 2 удаа хурдан дархад дараагийн дуу явах болно. Түүнчлэн нэг хурдан дараад хоёр дахь даралт дээрээ удаан барьснаар тухайн тоглож байгаа дууг гүйлгэж байгаа хэрэг юм.

гурван удаа дарах тохиолдолд
Гурван удаа хурдан дархад дуугаа урагшаа гүйлгэх бөгөөд өмнөх дуугаа ахин сонсох боломжтой. Мэдээж та нэг дуугаа дахин сонсохыг хүсэж байгаа бол дуу тоглуулагч 'music app' дээр " repeat song " тохиргоог хийж өгөхөд хангалттай

Дээрх үйлдлийг дэмжих хэрэгсэл :

iPod shuffle 3 түүний дараагийн
iPod nano 4 түүний дараагийн
iPod classic (120GB, 160GB)
iPod touch 2 түүний дараагийн
iPhone 3Gs болон түүнээс дээш
Бүх төрлийн iPad
Мөн Macbook Pro , Air , Mac Pro , iMac дээр iTunes програмын тусламжтайгаар дууг алгасах гүйлгэх хаах дуу нэмж хасах боломж бүрдэнэ.

Жич : Дээрхи үйлдлүүдийг таны чихэвч гүйцэтгэж чадахгүй байвал  эвдэрсэн эсвэл дуураймал чихэвч гэж ойлгож болно.
 

Дашрамд дурдахад iSmartStore дээр оригинал албан ёсны Apple Earpod чихэвч худалдаалж байна

Уншсан : 52472
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл