Apple компани албан ёсоор шинэ iPad худалдаанд гаргалаа

Tugsjin 2018-03-27 19:06:36

3 сарын 27 ны өдөр Чикаго хотод болсон Apple компанийн боловсролын салбарт зориулсан үйл явдлын үеэр iPad загварыг худалдаанд гаргасан юм. Тус шинэ загвар нь 9.7 инч дэлгэцтэй бөгөөд Apple Pencil - ыг дэмжих ба зурах, тэмдэглэх, тооцоолох гэх мэт гараар бичиж, зурж хийж болох гээд бүгдийг хийж болох гэнэ. Шинээр худалдаанд гаргаж буй iPad нь Retina дэлгэц суурилуулсан ба A10 Fusion чип болон илүү хурдан мэдрэгчүүдийг суурилуулж мөн дээрээс нь AR "augmented reality" мэдэрч ажиллах ба батарей нь бүхэл нэг өдөр барих чадвартай гэнэ.



Давуу тал :


• 9.7 инч дэлгэц бүхий өндөр чанарын Retina дэлгэц
• Apple Pencil нь бодит зураг зурах хэрэгслийг мэдрүүлэх маш мэдрэмтгий ажиллах бөгөөд Pages, Numbers, Keynote мөн дээрээс нь Microsoft Offce програмыг дэмжиж ажиллана.
 • Apple - ийн анхны өөрсдөө бүтээсэн A10 Fusion чип суурилуулсан ба 64 бит архитектураар бүтээгдсэн CPU ажиллах чадамж 40% мөн график санах ой ажиллах чадамж 50% илүү үр дүн үзүүлэх юм.
 • Урд болон ард камер гэрэлтүүлэг мэдрэх ба HD чанартай видео бичих чадвартай.



Үнэ :


• Мөнгөлөг, Хар саарал, Алтан шар гэх гурван төрлийн өнгө худалдаанд гарах ба 32 GB болон Wi-Fi загвар нь 329$ Харин 32GB Wi-Fi + Cellular загвар нь 459$ үнэтэйгээр Apple.com болон Apple - ийн дэлгүүрүүдээр худалдаална. мөн Apple Pencil нь 99$ үнэтэй худалдаалж байгаа.

Өнөөдрөөс эхэлж 9.7 инч iPad худалдаанд гарч байгаа аж.

 Эх сурвалж : Apple.com

Сэтгэгдэл