Apple : iOS 11.3 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2018-03-29 17:28:55

Хэдхэн хоногийн өмнө Apple компани iOS 11.3 загварын хөгжүүлэгч нарт зориулсан туршилтын 6 дугаар туршилтыг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр албан ёсоор iOS 11 суулгаж болох iPhone, iPad, iPod Touch дээр iOS 11 системийн iOS 11.3 шинэчлэлтийг гаргаад байна.


Тус шинэчлэлтийгSettings > General > Software Update гэж ороод татаж аваарай.

iOS 11.3 шинэчлэлт нь iOS 11.2 бүх загварууд дээр гарч байсан системийг алдаа цоорхойг засварлаж сайжруулалт хийсэн гэнэ.

Түүнчлэн Apple компанийн шинэ системийн загвар гаргахдаа хуучирсан iPhone загваруудын хурдыг удаашруулдаг гэсэн асуудлаас болоод шинээр гарах системийн загварууд дээр тус асуудлыг шийдэж болох талаар байр сууриа мэдэгдсэн бөгөөд одоогоор iOS 11.3 загвараас эхлүүлж хэрэглэгч өөрийн утасны батарейн наслалтыг хянах боломжтой болж байгаа юм.Улмаар нас нь дуусаж байгаа батарейтай байвал таны ашиглаж байгаа төхөөрөмжийн ажиллах чадамж нь илүү удаан байх ба тус асуудлыг шинээр батарей солиулснаар шийдэх боломжтой аж. Ингэж хянах системийн нэмэлт нь зөвхөн iOS 11.3 дээр туршилтын байдлаар нэмэгдсэн ба цаашдаа гарах бүх iOS загварууд дээр нэмэгдэх нь дамжиггүй юм.

Мөн дээрээс нь шинэ 4 төрлийн Animoji нэмэгдсэн ба Augmented Reality дэмжиж ажиллах шинэ боломжууд нэмэгдсэн байна.


Augmented Reality буюу AR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн графикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм.   




Сэтгэгдэл