iPhone дээр батарей муудсан эсэхийг шалгадаг боллоо

Tugsjin 2018-03-31 21:20:30

Apple компани iOS 11.3 шинэчлэлтийг гаргасны дараагаар батарейн насжилтыг хянах бололцоотой болсон. Үүнтэй холбоотой асуудал нь Apple компани нь iPhone утасны батарей хуучирсан үед аюулгүй байдлын үүднээс системээс нь хүчээр хурдыг нь удаашруулж системийн ачаалалийг зохицуулж байсан аж.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Хэрэв тус тохируулга байгаагүй бол таны батарей муудсан буюу үйлдвэрийн нас дууссан үед хэт их ачаалал авсан үед систем өөрөө автоматаар унтрах, цэнгээ барихгүй байх гэх мэт доголдолууд илрэх байсан гэнэ. Тус асуудлыг iOS 11.3 шинэчлэлтээс хойш хэрэглэгч өөрөө зохицуулах боломжтой болж байгаа ба iOS 11.3 системийн шинэчлэлтийг суулгаснаар энэхүү нэмэлтийг та өөрийн утас дээрээ хүлээн авах юм.


Settings > General > Software Update дээр дарж ороод iOS 11.3 суулгаарай


Одоо та тус тохиргоог асаах бол Settings > Battery гэж ороод "Battery Health(Beta)" гэсэн хэсэг рүү ороорой. Дэлгэц дээр танд "Maximum Capacity" гэсэн хэсэг харуулах ба таны утасны нас хэдэн хувьтай явж байгааг харуулж байгаа бөгөөд 100% - с доошлох байдлаар харуулах юм. Ингэснээр өөрийнхөө утасны батарейг хэр настай явж байгааг харах боломжтой ба мэдээж маш бага хувьтай бол ерөнхийдөө муудсан бол солих шаардлагатай аж. 


Дэлгэц дээр харагдах дараагийн хэсэг дээр "Peak Performance Capability" гэсэн хэсэг харагдах болно. Хэрэв таны батарей насжилт дуусаж байгаа бол тус бичгийн доор "Disable" гэсэн бичиг харагдах гэнэ. Тодруулбал та өөрийнхөө утасны цэнэг зарцуулах тохируулгыг хэрэглэгчийн тохируулга дээр шилжүүлж байгаа явдал бөгөөд цэнэг зарцуулах болон батарей гүйх тохируулга Apple - н өөрийн системийн автомат програмчлагдсан тохируулгаар бус батарей өөрийн бүрэн хүчээр дуусан дуусах хүртлээ ажиллах юм.


Гэвч тус тохиргоог асааснаар системээс бүрэн хараат бус болж байгаа явдал бөгөөд гэнэт өөрөө унтрах, аппликэйшнууд ашиглах үед алдаа зарах, ачааллаа даахгүй болох, системийн тохиргоо болон аппууд ажиллахгүй байх гэх мэт маш олон төрлийн асуудал үүсэх магадлалтай юм. Харин Apple - н системдээ тохируулж хийсэн уг батарей зарцуулалт зохицуулах тохируулга нь дээрх бүгдээс хамгаалах үүрэгтэй байсан ба маш олон хэрэглэгчийн гомдолын дагуу Apple компани iOS 11.3 дээр үндсэн батарей зарцуулах тохиргоог унтраах боломж олгосон гэнэ.




Эх сурвалж :  techinsider, cultofmac

Tag : #Мэдээлэл #iOS 11 Уншсан : 47273
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл