iPhone 8, iPhone8 Plus ТУСГАЙ загвар худалдаанд гарч магадгүй

Tugsjin 2018-04-09 11:41:50

Apple компани тусгай загварын (PRODUCT)RED iPhone 8, iPhone 8 Plus худалдаанд гаргаж магадгүй гэнэ. MacRumors сайтын сайт энэхүү мэдээллийг гаргасан бөгөөд Virgin Mobile компанийн ажилтны хувийн тэмдэглэлээс тус шинэ загварууд гарах мэдээлэл алдагдсан аж. Тус загваруудыг Энэ 7 хоногт манай цагаар 4 сарын 9-с 10 шилжих шөнө гаргах төлөвлөгөөтэй байж магадгүй гэнэ. Өнгөрсөн жилээс эхлүүлнэ iPhone 7, 7 Plus загваруудад Apple компани (PRODUCT)RED загвар гарч ДОХ өвчний эсрэг хийдэг компанит ажилдаа анх удаа гар утсыг оруулсан юм. Зөвхөн (PRODUCT)RED загваруудын худалдан авалтаас ДОХ өвчинтэй тэмцэх санд тодорхой хэдэн хувь нь хандив болж очдог билээ. Тэгвэл энэ компанит ажлаа шинээр гарсан загварууд дээр мөн адил хэрэгжүүлэх нь магадлал маш өндөртэй байгаа бөгөөд харин хугацааны хувьд Macrumors сайтын гаргасан мэдээллээр өнөө маргаашгүй гаргаж магадгүй юм.



Эх сурвалж : Macrumors

Сэтгэгдэл