iPhone 8 болон iPhone 8 Plus ТУСГАЙ загвар худалдаанд гарлаа

Tugsjin 2018-04-09 13:41:05

Аpple компани албан ёсоор (PRODUCT)RED загварын iPhone 8 болон 8 Plus - г худалдаанд аргалаа. Тус тусгай загварууд нь улаан өнгийн шилэн гадаргуутай ба урд нүүр хэсэг нь хар өнгөтэйгөөр гарсан байна. Албан ёсоор тусгай загварууд 4 сарын 10 өдрөөс эхэлж худалдаанд гарч эхлэх гэнэ. Apple компани худалдаанд гаргадаг (PRODUCT)RED загвар бүхий бүтээгдэхүүнүүд ДОХ өвчний эсрэг хийдэг компанит ажилдаа анх удаа гар утсыг оруулсан юм. Зөвхөн (PRODUCT)RED загваруудын худалдан авалтаас ДОХ өвчинтэй тэмцэх санд тодорхой хэдэн хувь нь хандив болж очдог билээ. Мөн дээрээс нь тусгай загвар бүхий арьсан гэр гарч байгаа бөгөөд 99$ үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм. Түүнчлэн тус загваруудын нь 64GB болон 256GB гэсэн багтаамжийн сонголттой ба худалдаалах үнэ 699$ - с эхлэх гэнэ.



Эх сурвалж : Apple.com

Сэтгэгдэл