Apple : iOS 11.3.1 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2018-04-24 19:07:11

Apple компани iOS системийн 11.3.1 дугаартай шинэчлэлтийг iPhone, iPad болон iPod Touch төхөөрөмжүүд дээр албан ёсоор гаргалаа. iOS 11.3.1 системийн шинэчлэлт нь өмнөх загвар болох iOS 11.3 дээр гарсан системийн доголдол болон аюулгүйн байдал дээр

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

засвар сайжруулалт хийсэн ба онцлох засвар нь өмнөх iOS 11.3 систем дээр Apple-н албан ёсны засварын газруудаас өөр баталгаат бус засварын газруудад дэлгэцийг нь солиулж засвар хийсэн iPhone 8 утас ашиглах үед маш ихээр алдаа доголдол гарч байсан юм. Харин тус асуудлыг iOS 11.3.1 системийн загвар дээр Apple компани засвар хийсэн байна. Гэвч Apple компанийн албан ёсны засварт засуулаагүй мөн Apple-н өөрсдийн үйлдвэрийн дэлгэцийг ашиглаагүй ямар нэг төхөөрөмж байвал iOS 11 системийн визуал эффектүүд бүрэн төгс ажиллахгүй гэнэ. Энэ талаар та support.apple.com дээрээс мэдээлэл авах боломжтой.


Системийн шинэчлэлт хийхдээ

Settings > General > Software Update дээр дараад хийгээрэй



Tag : #Мэдээлэл #iOS 11 Уншсан : 5945
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл