iPhone SE 2 загварын зургууд ил гарлаа

Tugsjin 2018-04-27 03:59:48

Apple компани iPhone SE загварыг ирэх сард шинэчилж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэл хийгээд байгаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

 Тэгвэл iPhone SE утасны шинээр гарах загварын алдагдсан байж болохуйц зургийг Хятадын Weibo сүлжээнд тараагдсан байна.


Тус зураг дээрээс үзвэл үндсэн 4 инч загвараа хадгалж үлдсэн байх бөгөөд металл гадаргуугаар хүрээлэх ба iPhone 8 загвартай адилаар шилэн гадаргуутай байгаа юм. Түүнчлэн өмнөх тараагдсан мэдээллүүдээр чихэвчийн оролтыг хасах талаар байсан ба энэ удаагийн мэдээллээр болон хэрэв зураг дээрхтэй адилаар худалдаанд гарвал чихэвчийн оролтыг хэвээр нь үлдээх магадлалтай юм.


Харагдах байдлаасаа бол хуучин iPhone загварын хэв шинжтэй адил харагдаж байх бөгөөд iPhone 4s загвартай маш адил харагдаж байгааг та харж болно. Одоогоор ямар нэрээр гарах нь талаар мөн хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч хэд хэдэн эх сурвалжууд тус бүтээгдэхүүнийг "iPhone SE 2" гэж нэрлэгдэхээс гадна ирэх сард худалдаанд гарна гэж тооцож байгаа юм.


Мөн үзүүлэлтийг нь нэмэгдүүлж 32 болон 128 GB багтаамж, A10 процессор суурилуулах ба 2 GB багтаамжтай RAM-тай байх бүрэн боломжтой аж. Эсвэл хамгийн сүүлд гарсан A11 Bionic чип ч суурилуулж магадгүй юм.



Эх сурвалж : Appleinsider

Tag : #Мэдээлэл #iPhone SE Уншсан : 8254
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл