iPhone дээр My Photo Stream - г ашиглах заавар

Tugsjin 2018-05-25 08:38:06

Apple компанийн iCloud үйлчилгээ дээр My Photo Stream гэсэн үйлчилгээ байдаг тус үйлчилгээ нь таны зургийг цахим орчинд хадгалах ба таны Apple ID оруулсан бүх төхөөрөмж дээр зургуудаа үзэх мөн нэмж суулгах гэх мэт үйлдлүүд хийх боломжтой байдаг.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

 My Photo Stream үйлчилгээ нь нэг дор 1000 хүртэл зургийг хамгийн сүүлд дарагдсан 30 өдрийн байдлаар хадгалж авах боломжтой.

Түүнчлэн My Photo Stream үйлчилгээ нь iCloud Photo Library үйлчилгээнээс ялгаатай бие даасан бөгөөд хэрэв та зөвхөн зургуудаа өөрийн ашигладаг төхөөрөмж дунд л харах хүсэлтэй мөн iCloud Photo Library дээр зургуудаа хуулах хэрэггүй бол My Photo Stream ашиглах нь илүү үр дүнтэй юм. Учир нь iCloud Photo Library нь Apple ID - г дагалдаж ирдэг үнэгүй 5GB контент хуулах нөөцлөх үйлчилгээнд хамаарагддаг тул зай ихээр эзлээд байдаг сул талуудтай эсвэл та Google Photos үйлчилгээг ашиглаж болох ба ямар ч төхөөрөмжөөс хэдэн ч зураг нэмэх боломжтой энэ талаар дэлгэрэнгүйг эндээс


My Photo Stream үйлчилгээг iPhone болон iPad дээр асаах


Алхам 1 : Settings апп дээр дарж ороод Photos сонгоорой
Алхам 2 : Доош гүйлгээд Upload to My Photo Stream - г асааж болно.

/ Хэрэв та хүсвэл эсрэгээр нь унтраах бас боломжтой /


My Photo Stream дээр хуулагдсан зургуудыг үзэх


Хэрэв та iCloud Photo Library - г асаасан үед, таны бүх хуулсан зургууд болон My Photo Stream доторх зургууд автоматаар Photos апп дотор All Photos хуулагдсан байна. Мөн олон төхөөрөмж дээрх зургуудыг нэг дор My Photo Stream дотор хуулах хэрэгтэй бол таны ашиглаж байгаа бүх төхөөрөмжүүд дээр My Photo Stream асаасан байх хэрэгтэй.


Алхам 1 : Photos апп дээр дарж ороод Albums
Алхам 2 : My Photo Stream дээр дарж орно.


My Photo Stream дээр хуулагдсан зургуудыг устгах

My Photo Stream доторх зургуудыг устгах үед бүх төхөөрөмж дээр устгасан зургууд харагдахгүй ба таны Apple ID дээр хуулагдсан зургийн сангаас устгагдаж байгаа юм.


Алхам 1 : Photos апп > Albums дотор My Photo Stream
Алхам 2 : Устгах зургаа сонгож аваад Delete дээр дараад бүх төхөөрөмж дээрээс устгана.



Эх сурвалж : iMore


Tag : #Мэдээлэл #Зөвлөгөө Уншсан : 7105
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл