Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

Танилц : Энэ бол iOS 12 систем

Tugsjin 2018-06-05 18:49:12

Apple компани энэ жилийн хөгжүүлэгч нарт зориулсан арга хэмжээ "WWDC - Worldwide Developers Conference" дээр iOS 12 систем болон бусад төрлийн системүүдийг албан ёсоор танилцууллаа. Тус системүүд шинэ загварын бүтээгдэхүүнүүдийн хамтаар ирэх намар бүх нийтэд хүрэх юм. Ингээд тэр дундаас iOS 12 системийн талаар онцлогуудыг бид бүхэн хүргэж байна.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Хэн ч хасагдаагүй ихэнх эх сурвалжууд iOS 12 дээр iPhone 5s хасагдаж магадгүй талаар мэдээлэл хийж байсан. Тэгвэл тус бүтээгдэхүүн хасагдаагүй бөгөөд дэлхийд хамгийн анхны 64bit процессортой гэж бахдалтайгаар танилцуулж байсан утас энэ удаа шинэ үеийнхэнтэйгээ дахин мөр зэрэгцэхээр болжээ.



iPhone болон iPad төхөөрөмжүүд дээр ажиллах чадвар эрс нэмэгдсэн шинэ үеийнхээс илүү хуучин загварын утаснууд дээр ажиллах чадамжийг илүү сайжруулалт хийсэн.



Жишээлбэл : Ойролцоогоор 70% илүү хурдан камер ажиллах, Дэлгэц дээр кэйбоард 50% илүү хурдан гарч ирэх мөн дээрээс нь аппликэйшн 2 дахин хурдан ачаалах бололцоотой болно гэнэ. FaceTime ашиглаад нэг дор 32 хүртэл хүнтэй дүрс дүрсээ харж ярилцах боломжтой болсон байна.



Зөвхөн өөртөө зориулсан дурын Animoji үүсгэх боломжтой. Энэ боломж iPhone X хэрэглэдэг хэн бүхэнд нээлттэй.



Шинэ төрлийн Animoji дүрүүдтэй танилцаарай. Хөгжилтэй хэлээ гаргасан сүнс, Коала, Бар, Динозавр гэх дүрүүд Animoji дээр шинээр нэмэгдсэн.



Зураг дарах үедээ шууд нэмэлт эможи болон зургууд хөөрхөн дүрсүүд оруулж болдог болж байгаа. Яг л Snapchat, Facebook Messenger шиг

ARkit - р холбогдож тоглох ба тоглоом дээрх дүрсүүдийг бодит амьдрал дээр харах болон тоглох боломжтой ба бодит мэт мэдрэмжийг авах нь дамжиггүй юм.


Screen Time таны хүүхэд хэдэн цаг тоглож байгаа мөн ямар сайтуудаар орсон ямар апп хэрэглэж байгааг хянах боломжтой болж байгаа.


Notification дээр илүү тулж ажиллах бололцоотой болж байгаа бөгөөд ижил төрлийн Notification - ийг эрэмбэлэх мөн та өөрийн дураар зохицуулалт хийх хариу өгөх зэрэг өргөн хэрэглээний боломжууд нэмэгдсэн.


Таны зургуудыг хооронд нь ангилах цэгцэлж чаддаг болсон ба энэ нь олон төрлийн зураг дундаас хайх маш хялбар болж байгаа. Таны дарсан зургийн мэдээллээс хамаарч авсан газар оролцсон хүмүүс гэх зэрэг мэдээллээр ангилах чадвартай болсон байна. Мөн дарсан газар орсон хүн гэх мэт түлхүүр үгүүдээр хайсан зургаа хялбар олохоос гадна зөвхөн тэр түлхүүр үгэнд харьяалагдах зургууд мөн адил олдох боломжтой болсон.



iOS 12 таны хувийн мэдээллийг хадгална. Бид бүхэн интернетээр хэсэх үед "Cookie" хэмээх мэдээлэл хадгалах аргачлалаар бидний юу үзсэн юу харсан хаашаа орсноос хамаарч янз бүрийн сурталчилгаа гарч ирдэг. Тэгвэл Apple компани энэ бизнесийн аргачлалаас хэрэглэгчээ хамгаална гэдэгт хатуу байр суурьтай байгаа бөгөөд интернетээр хэсэх үед ямар нэг сайт бидний мэдээллийг хуулах биднээс ямар нэг байдлаар судалгаа авах үйлдлийг таслан зогсоож сэтгэгдэл, хариу үйлдэл үзүүлэх зэрэг хэсгүүдийг хэрэглэгчээс харуулах эсвэл алга болгох гэсэн сонголтыг асууж чаддаг болж байгаа гэнэ.



Өөр зөндөө боломжууд...



Эх сурвалж : Apple.com








Tag : #Apple #Мэдээлэл #iOS 12 Уншсан : 10055
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл