Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iOS 11.3.1 дээр Jailbreak хийжээ

Tugsjin 2018-06-12 08:07:11

CoolStar багынхан iOS 11.3.1 систем дээр Jailbreak хийж iOS системийн хамгаалалтын цоорхойг илрүүлж чадсан байна. Тус багийнхан өнөөдөр өөрсдийн Twitter хуудас дээрээ iOS 11.3.1 iPad дээр Jailbreak хийж чадсан зургаа байрлуулсан байна.

Тэдний Jailbreak хийсэн iPad төхөөрөмж дээр Cydia болон iOS системийн эх загварыг өөрчлөх боломжтой "theme" суулгасан зургийг хуваалцсан юм.


Jailbreak гэдэг нь товчхондоо бол iOS системийн хэрэглэгчид ашиглах боломжгүй утсаа ашиглаж болох бүхий л боломжуудыг бүрдүүлэх боломжтой системийн цоорхойг ашиглаж iOS системд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой аргачлал юм. Үүнийг сайн дурын хакерууд хөгжүүлдэг ба хэрэглэгч нарт үнэгүй хүрснээр Apple компани тус системийн дараагийн загварыг гаргаж хамгаалалт хийх гэх мэт байдлаар явагдаж байдаг. Хамгийн сүүлд Electra багийнхан iOS 11.2 - 11.2.6 загварууд дээр Jailbreak хийж чадсан ба үүний дараахан шинэ системийн цоорхойн тусламжтай CoolStar багийнхан iOS 11.3.1 дээр Jailbreak хийж чадсан байна. Гэхдээ одоогоор нийтэд зориулсан загвар буюу хэрэглэгч өөрөө хакеруудын гаргасан багажаар Jailbreak хийх боломжгүй байгаа бөгөөд хэзээ тус багийнхан хэрэглэгч нарт зориулсан багаж гаргах нь хараахан тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж : Twitter

Уншсан : 3240
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл