Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр интернетгүй үед сонсох дуунууд татах заавар

Tugsjin 2018-06-15 11:29:21

Сүүлийн үед iPhone хэрэглэгчид сонирхогчид групп дээр интернетгүй үед дуу татах боломжтой аппликэйш гэсэн асуултууд трэнд болоод байгаа юм. Ихэнх iPhone хэрэглэгчид дуу сонсох үедээ ямар нэг Youtube - с шууд бичлэг татаж авах боломжтой аппликэйшнаар дамжуулж шууд дуу сонсоод сурсан байдаг аж. Тэгвэл сүүлийн үед Appstore дээрээс интернетээс нэн ялангуяа Youtube - с дуу татах боломжтой аппликэйшнууд хайлтад гарч ирэхгүй устгагдаад байгаа бөгөөд зөвхөн өмнө нь татаж авсан хэрэглэгч эсвэл огт устгаагүй аппликэйшнууд нь ашиглагдаж болж байгаа гэнэ.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

Тиймээс бид дараах байдлаар хэрэглэгч нар ямар нэг нэмэлт үнэ төлбөргүй аппликэйшн татах бололцоотой аргийг судалж үзээд нийтлэхээр боллоо. Ташрамд дурдахад Apple Music оюутны хөнгөлөлт болон анхны хэрэглэгч эхний 3 сар мөн төлбөр төлсөн 1 сар нийлээд 4 сар үнэгүй хэрэглэх боломжтой байгаа ба Spotify мөн адил анхны хэрэглэгч 3 сар үнэгүй 0.99$ төлөөд ашиглах боломжтой үйлчилгээнүүдээ гаргаад байгаа юмаа. Магадгүй та дээрх хамгийн том 2 хөгжмийн стриймэнг үйлчилгээг сонирхож үзвэл дахиад янз бүрийн аппликэйшн эсвэл өөр бусад арга хэрэглэхээс илүүтэйгээр дээрх 2 үйлчилгээ эсвэл үүнтэй ижил Soundcloud, Youtube RED хөгжмийн стрийминг үйлчилгээг хэрэглэхийг илүүд үзэх байх.


Ингээд дараах аргаар та Youtube дээрээс интернетгүй үед дуу сонсохоор татаж болох юм байна. Эхлээд Appstore дээрээс "Documents" гэсэн аппликэйшныг татаж авах хэрэгтэй


Documents аппликэйшн татаж авсан бол дараах алхмуудыг дагаарай


Алхам 1 : Documents апп татаж авч ороод баруун доод буланд байх хөтчийн зураг дээр дарна.
Алхам 2 : Хамгийн дээр байрлах хаяг бичих хэсэг дээр http://youtube.com гэж бичээрэй
Алхам 3 : Youtube.com дээр орсны дараагаар өөрийн татаж авахыг хүссэн дууны нэрээ бичиж эсвэл дуучны нэрээр бичиж хайж олоорой



Алхам 4: Хамгийн дээр байрлах хаяг бичих хэсэг дээр http://m.youtube.com  гэсэн бичгийн урд талын "m." гэсэн цэг үсэг хоёрыг арилгаад оронд нь зураг 3 дээрх байрлах "ss" гэсэн үсэг оруулаарай

Жич : Зөвхөн Youtube дээр дуу хайгаад орсоны дараагаар "m." хэсгийг арилгаад "ss" гэж нэмэх хэрэгтэй яг доорх зураг шиг хэрэв шууд youtube.com дээр ssyoutube.com гэж нэмэх үед ажиллахгүй

Жишээлбэл : https://m.youtube.com/watch?v=AZ1pHmWhIuY ийм байсныг https://ssyoutube.com/watch?v=AZ1pHmWhIuY ингэж өөрчлөх юм.


Алхам 5: Өөрчилж дуусаад автоматаар доорх  зураг дээрх хуудас харагдах ба "Don't download, just play" товч дээр дараад дууны нэрээ өгөөд хадгалах газраа зааж өгөөд хадгалж аваарай
Алхам 6: За ингээд жишээ дуу маань Downloads хавтас дотор хадгалагдсан байгаа бөгөөд энэ дууг ямар ч интернет холболтгүй үед сонсож болно.


Ингээд та дээрх аргуудаар хүссэн дуугаа Documents апп дотор татаж аваад интернетгүй үед сонсоод яваад байж болно.

Facebook аппаас бичлэг татах заавар үзэх бол ЭНД ДАРНА уу

Tag : #Мэдээлэл #Зөвлөгөө Уншсан : 81868
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл