Apple компани энэ жил 3 төрлийн iPhone худалдаанд гаргана

Tugsjin 2018-06-16 10:54:50

Apple компани ирэх намар 3 төрлийн худалдаанд гаргаж магадгүй талаар Wall Street Journal мэдээлэл гаргасан юм. Ирэх намар iPhone X сайжруулсан ижил төрлийн iPhone X болон илүү том хэмжээтэй iPhone X Plus гэсэн загвар болон илүү хямд өртгөөр хийгдсэн iPhone X адил үзүүлэлттэй загвар худалдаанд гарах гэнэ.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

iPhone X загварыг Apple компани өмнөх бүх загварууд дээр суурилуулсан LCD дэлгэцийг ашиглаагүй OLED дэлгэцийг ашигласан нь бүтээгдэхүүний зах зээлд худалдаалах үнийг 1000 $ дээш үнэтэйгээр болгосон юм. Тэгвэл ирэх намар худалдаанд гарах энгийн LCD дэлгэцтэй загвар нь одоо байгаа iPhone X худалдаалж буй үнээс хямдаар гарах гэнэ. Тодруулбал хямд өртөгтэй LCD дэлгэцтэй iPhone X загвар нь 6.1 инч дэлгэцтэй гарч магадгүй ба энэ нь хэрэглэгч нарт илүү тохиромжтой байх аж. Apple - ийн шинээр гаргах загваруудын үнийн талаар шинжээчид iPhone X  загвар 800-900$, iPhone X Plus загвар 990$ - 1,000$ харин 6.1 инч дэлгэц бүхий LCD iPhone загвар нь $600-$700 орчим байх гэж таамаглаж байгаа юм. Түүнчлэн бүх загварууд Face ID - тай байх одоо байгаа iPhone X хэв загвар дээр өөрчлөлт хийхгүйгээр гарахаар төлөвлөгдсөн байна.



Эх сурвалж : Macrumors

Tag : #Мэдээлэл #iPhone X Уншсан : 7684
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл