iPhone X биш iPhone 8 авах 9 шалтгаан

Tugsjin 2018-06-19 10:03:05

1000$ үнэтэй iPhone X авах уу эсвэл iPhone 8 авах уу гэж манай ихэнх хэрэглэгч нар эргэлзэж байгаа харагдсан. Apple компанийн танилцуулсан хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй тус загварууд 700$, 800$, 1000$ гэсэн үнээрээ ялгаатай байгаа тэгвэл та Apple - ийн хамгийн үнэтэй ухаалаг утас iPhone X авах уу эсвэл нөгөө загваруудаас сонгох уу гэдэг сонголтод чинь нөлөөлөх iPhone 8 авах 9 шалтгаан буюу iPhone X - с ялгарах онцлогуудыг бэлтгэнэ хүргэж байна.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮


1. iPhone X загвар iPhone 8 - с илүү үнэтэй



iPhone 8 үндсэн үнэ 700$  эхэлж байгаа ба iPhone 8 Plus үндсэн үнэ 800$ эхэлж байгаа. Харин iPhone X загварын үндсэн үнэ 1000$ эхэлж байгаа юм. Ердөө 200$ - 300$ зөрүүтэй байгаа нь боловч үндсэн үзүүлэлт яг адилхан загварууд

2. iPhone 8 болон iPhone 8 Plus загварууд iPhone X  - тай ижилхэн үзүүлэлттэй



Apple компани A11 чип болон M11 хөдөлгөөн мэдрэгч чип бүтээхдээ дээрх бүтээгдэхүүнүүд дээр адилхнаар суурилуулсан. Гэхдээ ялгагдах ганц онцлог нь A11 чип царай таних технологи нь зөвхөн iPhone X дээр суурилагдсан ба iPhone 8 болон iPhone 8 Plus дээр байхгүй. Зөвхөн энэ технологийг эс тооцвол бусад юмнууд дээр адилхан хурдаар ажиллаж чадна.

3. Touch ID ажиллах хурд Face ID - с илүү



Touch ID ажиллах хурд Face ID - с хамаагүй хурдан Face ID шинэ боловч зарим талаараа хүндрэлтэй технологи жишээлбэл харанхуйд онгойхгүй, малгай болон шилтэй бол онгойхгүй гэх мэт хүндрэлүүдтэй дээрээс нь царайд ямар нэг өөрчлөлт орох үед ч уншихгүй байх сул  тал байгаа. Харин Touch ID дээрх хүндрэлүүд байхгүй ямар ч үед ямар ч байрлалд хуруугаа уншуулах үед ажиллана.

4. iPhone 8 болон 8 Plus загварууд утасгүй цэнэглэгч дэмжиж ажиллана. Яг л iPhone X шиг



Qi утасгүй цэнэглэгчийн стандарт болон түргэн хугацаанд цэнэгээ хуримтлуулах боломжтой технологи дээрх 3 бүтээгдэхүүн дээр адилхан суугдсан байгаа.

5. iPhone 8 Plus ард камер iPhone X загвартай



Та зураг дарах дээр эргэлзэж байгаа бол санаа зоволтгүй. iPhone 8 Plus загвар iPhone X загвартай адил зураг дарах боломжтой дээрээс нь Telescope нь хртэл яг адилхан зөвхөн нэг л ялгаа бий тэр нь нэг нь камер нь босоо нэг нь хэвтээ байрлалтай юм.

6. iPhone 8 болон iPhone X загварууд урд камер бараг л адилхан

FaceTime HD камерын үндсэн үзүүлэлтүүд яг адилхан гэхдээ маш бага хэмжээний давуу тал байгаа. iPhone X Portrait горим нь урд камер дээрээ байрлаж байгаа тус камер нь хөдөлгөөн мэдрэгч тусламжтай нүүрний хэсгийг таньж эффект оруулах, бүрсгэр болгох мөн дээрээс нь Animoji ашиглах боломжтой юм.
Ард камер


Урд камер



7. iPhone X шиг илүү гарсан “notch” хэрчим байхгүй



iPhone X загвар дээр TrueDepth камерыг халхлах гэж дээд тал хар хэрчим үлдээсэн нь энэ нь зарим хэрэглэгч тааламжтай санагддаггүй гэнэ. Ер нь юм үзэх үед мөн дээрээс нь дэлгэц дээрээ гоё зураг байрлуулах үед дээд хэрчим ихээхэн садаа болдог аж. Дэлгэц нь бүтэн байх нь илүү нүдэнд хялбар гэж үзэж байвал iPhone 8 загвар нь дээр болов уу

8. Хэрэв та iPhone 7 болон 7 Plus төхөөрөмжөөс шилжих бол iPhone 8 болон 8 Plus дээр шинэ гэр авах хэрэггүй



iPhone 8 болон 8 Plus өмнөх загваруудтай яг адилхан хийгдсэн гэхдээ маш бага миллиметр зөрүү гарах боловч хуучин загваруудын кэйс гэр хийх үед ямар  ялгаагүй хэмжээ нь яг таарна.

9. iPhone X цэнэгээ барилт маш сайн, Гэхдээ iPhone 8 арай илүү



iPhone 8 батарей барилт тестээр шалгаж үзэхэд 12-13 цаг барих чадвартай гэж заагдсан. Энэ бол сайн үр дүн харин iPhone 8 болон 8 Plus загварууд арай илүү цэнtгээ барьж байгаа бөгөөд жишээлбэл iPhone 8  13-14 цаг харин iphone 8 Plus загвар 14-15 эсвэл үүнээс ч илүү барих боломжтой гэнэ. Ямартай ч тус загварууд өдрийн турш цэнэгээ барих боломжтой бөгөөд өглөө дүүргээд гарсан байхад өдрөө бол дийлчих боломжтой юм.



Эх сурвалж : businessinsider

Tag : #Мэдээлэл #iPhone 8 #iPhone X Уншсан : 5087
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл