iOS 12 911 рүү залгахад нарийвчилсан байршлыг явуулдаг болно

Bilegjargal 2018-06-21 02:18:55

Энэ оны сүүлээр iOS 12-ын нэгэн шинэчлэлт нь Америк улсад 911 рүү залгах үед залгаж буй хүний нарийвчилсан байршлын мэдээллийг 911 рүү автоматаар явуулдаг болно. Яаралтай тусламж хэрэг болсон үед өөрийн байршлаа богино хугацаанд нарийвчлан явуулах нь цаг алдах улмаар эд хөрөнгө хүний амь эрсдэх аюултай байдаг.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Яаралтай тусламжийн төв рүү залгаж буй төхөөрөмжүүдийн 80% нь гар утас буюу зөөврийн төхөөрөмжөөс байдаг учир байршлыг нь нарийвчлан тогтооход цаг алддаг байна. Харин iOS 12-ын шинэчлэлтэд яаралтай тусламжийн дугаар руу залгахад диспетчер рүү залгаж буй хүний байршлыг ойр буй WiFi, утасны өөрийн GPS, болон сүлжээний антенуудаар баримжаалсан нарийвчилсан байршлыг автоматаар явуулдаг болно.


Нарийвчилсан байршил илрүүлэгч нь зөвхөн яаралтай тусламжийн үед хэрэглэгдэх ба зөвхөн 911 дэх диспетчерүүд л харах боломжтой байна. Apple компанийн захирал Tim cook-ийн хэлснээр хүмүүс яаралтай тусламжийн үед 911-д найддаг учир тэд ямар ч үед хамгийн сайн технологийг хэрэглэж байх нь зүйтэй гэжээ. Америк дахь харилцаа холбооны зохицуулах газрын өгсөн мэдээллээр яаралтай тусламжийн дугаарууд залгаж буй хүний байршлыг 1 минутаар хурдан илрүүлж чаддаг байхад жил бүр ихдээ 10,000 хүний амь аврагдах боломжтой гэжээ. Уг шинэчлэлт нь RapidSOS-тэй хамтран хийгдэж байгаа ба мужийн захирагчид, FCC (харилцаа холбооны зохицуулах газар)-ын удирдлагууд ам сайтай байгаа аж.

Tag : #iOS 12 #Мэдээлэл Уншсан : 1389
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл