Apple : iOS 11.4.1 системийн шинэчлэлтийг гаргалаа

Tugsjin 2018-07-10 04:40:12

Apple компани iOS системийн 11.4.1 дугаартай шинэчлэлтийг iPhone, iPad болон iPod Touch төхөөрөмжүүд дээр албан ёсоор гаргалаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

iOS 11.4в1 системийн шинэчлэлт нь өмнөх загвар iOS 11.4 дээр гарсан системийн доголдол болон аюулгүйн байдал дээр засвар сайжруулалт хийсэн байна. Тус системийн шинэчлэлт дээр шинээр нэмэгдсэн онцлог шинэчлэлт нь дээр өмнөх загвар дээр гарсан камер ашиглах үед гараад байсан алдаа болон батарей ихээр гүйлгэж байсан асуудлыг засварлаж чадсан байна. Түүнчлэн USB - гээр нэмэлт мэдээлэл дамжуулахаас сэргийлсэн аюулгүйн горим шинээр нэмэгдсэн байна. Энэхүү шинэчлэлтээр та утсаа USB-гээр компьютер эсвэл аливаа нэгэн төхөөрөмж дээр залгах бол заавал эхлээд утасны кодоор онгойлгох хэрэгтэй ба хэрэв кодоор онгойлгоогүй үед нээх гэж оролдох бол цаг орчим хугацаанд таны утас ямар нэг бусад төхөөрөмжтэй USB-гээр холбогдох боломж хаагдахаар болсон аж.


Энэ нь хэрэглэгчээс өөр хүн тухайн төхөөрөмжөөс мэдээлэл авах боломжийг хязгаарласан аюулгүй ажиллагааны хамгаалалт гэж Apple компани тусламжийн хуудас дээрээ бичсэн байна.


Тус шинэчлэлтийг Settings > General > Software Update гэж ороод татаж аваарай.


Эх сурвалж : Apple.com

Tag : #Apple #iOS 11 Уншсан : 2362
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл