Энэ намар гарах iPhone загварын алдагдсан зургууд

Tugsjin 2018-07-30 19:04:41

Эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар энэ жил 3 төрлийн iPhone худалдаанд гарах ба 6.5-инч бүхий iPhone X Plus харин илүү хямд загвар болох LCD дэлгэцтэй iPhone мөн үндсэн iPhone X хэмжээтэй гэсэн гурван төрлөөр гарна гэж мэдээлэлж байгаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Шинээр гарах ухаалаг утасны талаар шуум мэдээлэл твиттер сүлжээнд тараадаг Benjamin Geskin саяхан ирэх намар худалдаанд гарах iPhone утаснуудын 3D хэвлэлээр хийгдсэн загваруудын зургийг нийтэд дэлгэсэн байна. Тус зургууд нь үйлдвэрээс алдагдсан хэмжээгээр 3D хэвлэлээр хэвлэгдсэн зургууд аж.


Твиттер сүлжээнд тархсан тус зургууд дээр 6.5-инч iPhone X Plus мөн LCD дэлгэцтэй 6.1-инч iPhone утаснуудын дуураймал загвар юм. Ерөнхийдөө бол энэ жил iPhone X шиг төрлийн iPhone - ууд худалдаанд гарах бөгөөд техник хангамж дээр шинэчлэлт хийхээс гадна хэмжээг нь томруулж мөн зах зээлд илүү хямд өртөгтэй iPhone X гарна гэсэн мэдээлэл хамгийн их явагдаад байгаа юм. Түүнчлэн үндсэн хар, саарал гэсэн хоёр өнгө дээр энэ жил шинээр алтлаг өнгө нэмэгдэж магадгүй ба 6.1-инч бүхий LCD дэлгэцтэй загвар дээр олон төрлийн өнгүүд нэмэгдэх гэнэ. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах тун ойртоод байгаа билээ. 



Эх сурвалж : 9to5mac

Tag : #Мэдээлэл #iPhone X Уншсан : 1170
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл