Шинээр танилцуулах iPhone утасны тов албан ёсоор зарлалаа

Tugsjin 2018-08-30 18:40:17

Apple компани намар танилцуулах бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг албан ёсоор зарлалаа. Тус арга хэмжээ нь 9 сарын 12 өдөр 10 цагт эхлэх бөгөөд Улаанбаатарын цагаар 9 сарын 12-с 13 шилжих шөнө 1 цагт эхлэх юм.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Тухайн арга хэмжээнд шинээр гарах iPhone талаар танилцуулах ба эх сурвалжуудын мэдээлэл хийж буйгаар бол 3 төрлийн iPhone худалдаанд гарах юм.

Тодруулбал одоо зах зээлд нийлүүлсэн iPhone X загварыг сайжруулсан iPhone X буюу 6.5 инч дэлгэц бүхий iPhone X магадгүй "iPhone X Plus" загвар мөн одоо байгаа iPhone X техник хангамж дээр нэмэлт сайжруулалт хийсэн буюу "S" төрлийн загвар харин сүүлийнх илүү хямд зах зээлд нийлүүлэх LCD дэлгэцтэй iPhone X 6.1 инч дэлгэц бүхий загварууд гарах юм.

Мөн түүнчлэн тус арга хэмжээнд шинээр iPad Pro загварууд болон 4-р үеийн шинэ бугуйн цаг "Apple watch" танилцуулж магадгүй ба сүүлийн үед шинэчлэлт хийгдээгүй Macbook Air болон Mac mini загварууд дээр шинэчлэлт хийж магадгүй гэнэ.

Түүнчлэн Airpods загварын шинэчилсэн хоёр дугаар загварыг бас танилцуулж магадгүй аж.


Ташрамд дурдахад iPhone.mn болон Mazaalai Store хамтарч Apple 9 сард болох арга хэмжээг Facebook - р Live хийж та бүхэнд хүргэх болно.


Эх сурвалж : Apple.com

Tag : #Apple #Мэдээлэл Уншсан : 19266
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл