Танилц! Энэ бол iPhone Xs, Xs Max

Tugsjin 2018-09-13 02:12:53

Apple Манай цагаар 9 сарын 13 ноос 14 шилжих шөнийн 1 цагт iPhone Xs, iPhone Xs Max, iPhone Xr, Apple Watch 4 танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн шөнийн Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулга дээр анх удаа 3 төрлийн ухаалаг утас болон, шинэ үеийн ухаалаг цагны загвар түүнчлэн үйлдлийн системүүдийн нийтэд тараагдах хугацааг зарласан юм.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

5.8 инч бүхий Phone Xs болон iPhone Xs Max 6.5 инч дээр нэмэгдсэн шинэчлэлт Super Retina дэлгэц, сайжруулсан хосолсон камер бичлэг, зураг үзэх нэмэлт, анхны 7 нанометр чип бүхий ухаалаг утас Мөн дээрээс нь A12 Bionic чип болон шинэ үеийн мэдрэгчүүд, шинэчилсэн Face ID камер, сайжруулсан стерео дууны систем, шинэ "Gold" өнгө болон Хосолсон SIM унших боломжтой болсон.


Шинэ төрлийн 2 дэлгэц

iPhone Xs болон iPhone Xs Max загварууд нь iPhone X дэлгэцийг сайжруулсан илүү өндөр нягтаршилтай бат бөх дэлгэцийг Apple компани бүтээсэн байна. Тус дэлгэцүүд нь 5.8 инч болон 6.5 инч бүхий хэмжээтэй ба OLED төрлийн 2 шинэ дэлгэц юм. iPhone Xs дэлгэц 5.8 инч iPhone Xs Max 6.5 инч. Тус шинэчилсэн OLED дэлгэц нь Dolby Vision технологи ба HDR10 нэмэлтүүдийг дэмжих ба iOS систем дээр автоматаар өнгө ялгах өнгө тод харагдуулах шинэчлэлт нэмэгдсэн гэнэ. Өмнөх загвараас 60% илүү өнгө ялгах чадвартай ба iPhone Xs Max загвар нь бичлэг үзэх, тоглоом тоглох үед хамгийн тодоор харуулах боломжтой ба iPhone Xs Max загвар нь iPhone 8 Plus загвартай адил хэмжээтэй юм.


Дээрээс нь зэвэрдэггүй сайжруулсан ган материал ашиглаж эх биеийг бүрсэн юм. Сайжруулсан стерео спеакер нь дуу тоглуулах чадамжийг сайжруулж өгсөн. Мөн илүү бат бөх материалаар хийгдсэн арын шил нь утасгүй цэнэглэгчээр илүү хурдан цэнэглэх горимыг нэмэгдүүлсэн юм. iPhone Xs болон iPhone Xs Max нь усны хамгаалалтын чадамжийг нэг шат ахисан ба IP68 технологи суурилуулсан тул 2 метр хүртэл усанд 30 минут хүртэл тэсвэрлэх чадамжтай гэнэ.



A12 Bionic болон шинэ үеийн мэдрэгч чипүүд

Apple компанийн бүтээсэн A12 Bionic чид нь хамгийн өндөр чадамж бүхий ухаалаг утасны чид болоод байгаа юм. Мөн дээрээс нь анхны 7 нанометр бүхий чипийг суурилуулсан юм. A12 Bionic чип өмнөх загвар болох iPhone X - с 6 цөм "core" бүхий бүтээмжтэй ба үндсэн 2 цөм нь 15% илүү хурдан ажиллах боломжтой юм. Харин үлдсэн 4 цөм нь 50% илүү бүтээмжтэй ажиллах чадамжтай аж. Түүнчлэн 4 цөм бүхий график санах ой нь 50% илүү хурдан ажиллах ба Apple компанийн бүтээсэн шинэ төрлийн "ISP" мэдрэгчийн тусламжтай дүрс бичлэгийг илүү хурдан тоглуулах гэнэ.


Батарей

Батарей барих чадамж дээр сайжруулалт хийсэн нь iPhone Xs батарей барих чадамж iPhone X загвараас 30 минутаар илүү харин iPhone Xs Max загвар нь 1 цаг орчмоор илүү гэнэ.


Камер

HDR дээр илүү сайжруулалт хийсэн камер нь зургийн гэрэл болон сүүдрийг өөрөө автоматаар маш нарийн чадамжтайгаа мэдрэх боломжтой болсон ба 12 Megapixel бүхий хос камер мөн дүрс тогтворжуулагч мөн 2x зураг татах боломж нэмэгдсэн. Түүнчлэн бүх мэдрэгчүүд ажиллах хурд дээр нэмэгдсэн ба гэрэл багатай орчинд зураг дарах үед илүү чанартай гарах боломжтой болсон. Тодруулбал шинэ загварууд илүү тод бичлэг хийнэ, бага гэрэлтэй үед мэдрэгч илүү хурдан ажиллах, гэрэлт сүүдэр мэдрэгч дээр сайжруулалт хийгдсэн ба зураг дарах үед обьектийн ард талын хэсэг бүдгэрүүлэх мэдрэгч илүү сайжирсан мөн дээрээс нь энэ технологи нь селфи зураг авахад хүртэл мэдэгдэнэ.

Нүүр таних технологи сайжирсан тул Face ID болон Memoji ашиглах үед маш хурдан царайг мэдрэх боломжтой болсон.



Бусад

шинэчлэлт Face ID нүүр таних чадамж дээр сайжруулалт хийсэн нь илүү хурдан илүү аюулгүй ажиллах боломжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн Apple Pay системийн мэдрэгч дээр сайжруулалт хийсэн нь нүүр таних технологиор хэрэглэгч илүү хурдан илүү аюулгүй гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн аж. Дээрээс нь LTE сүлжээ нь хамгийн хурдан LTE сүлжээг дэмжих боломжийг бүрдүүлсэн ба nano-SIM болон digital eSIM тусламжтай 2 төрлийн SIM ашиглах боломжтой гэнэ.


Худалдаалах үнэ

iPhone Xs болон iPhone Xs Max загварууд нь 64GB, 256GB мөн 512 GB гэсэн багтаамжтай гарч байгаа ба Space Gray, Silver, Gold гэсэн 3 өнгийн сонголттойгоор худалдаанд гарч байна.

iPhone Xs эхлэх үнэ $999

iPhone Xs Max эхлэх үнэ $1,099


9 сарын 14 нд урьдчилсан захиалга эхлээд 9 сарын 21 гэхэд албан ёсоор худалдаанд гарна.



Tag : #Apple #Мэдээлэл #iPhone Xs Уншсан : 10847
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл