Танилц! Энэ бол iPhone Xr

Bilegjargal 2018-09-13 02:46:15

iPhone Xs, Xs Max-тай хамт гарсан загварууд нь хямд үнэ, олон өнгөний сонголт зэргээрээ онцлогтой. Үзүүлэлтийн хувьд Xs, Xs Max-тай төстэй боловч LCD дэлгэц, хөнгөн цагаан их биетэйгээрээ ялгаатай юм.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone X 256 GB

3000000 ₮

iPhone X 64 GB

2650000 ₮

iPhone 8 64 GB

1900000 ₮

Дэлгэцийн хэмжээ нь. 6.1 инч буюу Xs-с бага зэрэг том, Xs Max-с жижиг. "Liquid retina" LCD дэлгэцийн технологийг хэрэглэсэн, нягтаршил нь 1792x828. Мөн 3D touch байхгүй, Stereo speaker-ийн тухай Apple дурдсангүй.



iPhone Xr нь улаан (Product Red), цагаан, шар, улбар шар, хар, цэнхэр 6 өнгөний сонголттой. Батарей нь iPhone 8 Plus-с 1 цаг 30 минутаар илүү удаан хугацаанд цэнэгээ барих боломжтой. Нэг камертай боловч Xs, Xs Max-ын адил ард урд камерууд хоёулаа Portrait зураг авах боломжтой. Урд камерын хэсэг нь Xs-ийнхтэй яг адил буюу Face ID, TrueDepth камер зэргийг ашиглах боломжтой.



iPhone Xr нь 749$(Xs-с 250₮-р хямд)-с эхлэх ба багтаамжийн хувьд 64GB, 128GB, 256GB-ын сонголттой.


10 сарын 19-нд урьдчилсан захиалга эхэлж, 10 сарын 26нд худалдаанд гарна.

Tag : #Apple #Мэдээлэл Уншсан : 1194
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл