Apple : iOS 12 систем албан ёсоор гарлаа

Tugsjin 2018-09-18 03:48:01

Apple компани iOS 12 системийн шинэчлэлтийг албан ёсоор iOS 12 дэмжих iPhone болон iPad дээр гаргаад байна. Өмнөх систем дээр маш олон шинэчлэлт давуу тал агуулсан ба онцлох давуу тал ажиллах хурдийг нэмэх болон батарей зарцуулалтийг багас гээд томоохон сайжруулалт хийсэн юм.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

iOS 12 систем нэмэгдсэн шинэчлэлтүүд

• iOS 11 системээс илүү бага батарей зарцуулдаг болсон.

• iPhone 5s болон түүнээс дээш хуучин загварууд дээр ажиллах хурд 2 дахин хурдан болсон.

• Нэг дор 32 хүн FaceTime - р ярилцах боломжтой.

• Өөр зориулсан Animoji дүр бүтээх боломжтой. Энэ нь "Memoji" үйлчилгээ юм.

• Animoji дээр шинэ төрлийн дүрүүд нэмэгдсэн жишээлбэл : коала баавгай, бар, сүнс, динозавр гэх мэт.

• Facetime болон Message ашиглах үед камер дээр төрөл бүрийн нэмэлтүүд болон хөдөлгөөнт дүрс эсвэл стикер оруулж болно. Яг л : Snapchat, Instagram шиг

• AR буюу "Augmented Reality" ашиглаж бодит ертөнц дээр холбогдож тоглох боломжтой болсон.

• Өөрийн төхөөрөмжөө эсвэл хүүхдийнхээ утсыг хир удаан ашиглаж байгааг хянаж болон мөн хязгаарлалт хийж болно.

• Шинээр ирсэн Notification мэдэгдлүүд илүү цэгцтэй харагдуулдаг болсон ба өмнөх систем дээрх шиг бүгдээрээ цувуулан харуулах биш зөвхөн тухайн апп дээр харгалзах мэдэгдлүүд эрэмбэлэгдэж харагддаг болсон.

• Do Not Disturb тохиргоог илүү өргөн хэрэглээнд хэрэглэж болно. Жишээлбэл төлөвлөсөн ажил эсвэл тухайн байршил гэсэн тохиргоо нэмэгдсэн байгаа.

• Photos дээр шинээр "For you" гэсэн сонголт нэмэгдсэн ба энэ нь зөвхөн танд зориулсан зургуудын цуглуулгууд харагдах болно. Мөн та тус зургуудаа бусадтай хялбархан хуваалцах боломжтой

• Зураг хайх маш хялбар болсон хүн эсвэл байшин эсвэл тухайн цаг агшны нэрээр гэх мэт

• Siri санал болгох үйлчилгээ сайжруулалт хийгдэж өөр аппуудтай харилцах боломж илүү сайжирсан

• Safari-гаар ямар нэг сайтаар зорчих үед хэрэглэгчийн мэдээллийг дамжуулахгүй эсвэл тухайн сайт дээр хэрэглэгчийн мэдээллийг өгөх эсэхийг хэрэглэгчээс асуудаг болсон


iOS 12 хэрхэн суулгах вэ ?


Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхлэнэ хэрэв алдаа гарвал доорх алдаануудын аль нэг нь гарах болно. Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ? Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу


iOS 12 дэмжих төхөөрөмжүүд 




Tag : #Apple #iOS 12 Уншсан : 7555
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл