Хуучин iPhone дээр iOS 12 систем суулгахаас айх хэрэггүй

Tugsjin 2018-09-19 06:25:28

Apple компани iPhone 6s загварыг 2015 оноос хойш борлуулж байгаад өнгөрсөн 7 хоногт албан ёсоор үйлдвэрлэлтийг зогсоогоод бүх албан ёсоор борлуулж байгаа iPhone загварын хамгийн хямд загварыг iPhone 7 загвараар нэрлээд байгаа юм. Хуучирсан iPhone хэмээгдэх загваруудын тоонд ингээд iPhone 6s албан ёсоор орж ирж байгаа бөгөөд iOS 11 систем дээр iPhone 6s болон түүнээс доош загварууд хэвийн ашиглаж болж байгаа.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

9 сарын 18 наас iOS 12 систем албан ёсоор бүх iPhone, iPad дээр тараагдаад байгаа. Apple компани iOS 12 ажиллах хурдыг бүрэн сайжруулсан гэж албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд iOS 12 системийн шинэчлэлт нь 2013 онд худалдаанд гарсан iPhone 5s загвар дээр ажиллах хурд мэдэгдэхүйц эрс сайжруулалт хийгдсэн аж. iOS систем өмнөх загваруудаа албаар удаашруулдаг байсан гэсэн асуудлаас болж хэрэглэгч нар Update хийхээс эргэлзэж эхлэх нь ихсээд байсан юм. Энэ талаар Apple компани мэдэгдэл гаргахдаа iPhone утасны батарей хуучирсан үед аюулгүй байдлын үүднээс системээс нь хүчээр хурдыг нь удаашруулж системийн ачааллыг зохицуулж байсан хэмээн мэдэгдсэн.

Тодруулбал iOS 12 систем нь маш олон төрлийн шинэчлэлт болон өөрчлөлтүүд нэмэгдсэн ба зөвхөн хуучин iPhone загваруудад зориулж системийн ажиллах чадамж олон төрлийн сайжруулалт хийсэн байна. Жишээлбэл : Keyboard гаргаж ирж бичих нь илүү хурдан, хөдөлгөөнт визуал эффектүүд илүү хурдан ажиллах, аппликэйшн хооронд шилжих хурд сайжирсан, Touch ID хуруу хэмээ унших илүү хурдан болсон, Notification болон Control center гаргах үед хийгдэх хурд илүү сайжирсан гээд маш олон төрлийн мэдэгдэхүйц өөрчлөлтүүд агуулсан байгаа юм. Харин iPhone 7 ба түүнээс дээш шинэ үеийн загварууд iOS 12 загвар мөн адил тохиромжтой хэвээр системийн шинэчлэлтүүдийг мөн адил хүлээн авах боломжтой байгаа.

Apple компани жил бүр шинэ загвар гаргах үед түүнтэй зэрэгцээд iOS системийг шинэчлэлт хийж сайжруулна гаргадаг билээ. Тэгэх бүрд хуучирсан загварууд дээр ажиллах нь илүү бэрх удаан гэх мэт байдаг байсан бол энэ удаа iOS 12 дээр хуучирсан загварууд дээр ажиллах чадвар илүү сайжирсан аж. Хэрэв та iPhone 6s ба түүнээс доош загварын хуучин iPhone барьдаг бол iOS 12 систем суулгаарай гэж зөвлөж байна. 


Эх сурвалж : Apple.com

Tag : #Apple #Мэдээлэл #iOS 12 Уншсан : 16777
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл