Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone дээр Do Not Disturb горимыг тохируулах заавар

Tugsjin 2015-12-30 04:36:13

iPhone дээр iOS 6 загвараас хойш Do Not Disturb гэсэн горим нэмэгдсэн байдаг. Үндсэн үүрэг нь идэвхжүүлсэн үед танд ирэх ямар нэг санамж мэдэгдэл дуут дохио хонх дугарч ирэхгүй.

Ихэвчлэн унтахийн өмнө асаах нь их хэрэгтэй таныг унтах гэхээр таны утас дуугарах гэрэл асах дуут хонх ажиллах хүнд биз. Тэгвэл энэ тохируулга танд маш ихээр тус болох болно.

Do Not Disturb горимыг асаах.

Алхам 1 : Эхлээд Settings -> Do Not Disturb гэж ороод
Алхам 2 : Scheduled дээр ON болгоно



Алхам 3 : Scheduled доор байрлах цаг дээр дараад танд ямар цагуудад унтраах хэрэгтэй болох эхлэх төгсөх цагуудаа тохируул



Алхам 4 : Do Not Disturb горим асаасан үед дараах 3 төрлийн сонголттой байдаг.
 

Allow Calls From - Бүх хүнээс дуудлага авах эсвэл зөвхөн таны сонгож оруулсан групп өөр чухал хүмүүсээс дуудлага авна.
Repeated Calls - хэн нэгэн өөрлүү чинь залгахдаа 3 минут дотор тасралтгүй залгах юм бол. автоматаар silence - г болиулдаг.
Silence -  дуудлага санамж зэрэг төхөөрмж түгжээтэй байхад л silence хийгдэнэ.

Do Not Disturb горим асаалттай үед буюу тохируулсан цаг нь болохоор батарейны хажууд сарны зураг гарна.

Мөн та өөрөө гар аргаар тохируулж болно. Ингэхийн тулд дэлгэц доороос Control Center гаргаж ирээд сарны зургийг идэвхжүүлж болох бөгөөд Энэ нь Do not disturb - г өөрөө гар аргаар асааж байгаа үйлдэл юм.


 

Уншсан : 54389
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл