Mazaalai Store iPhone Xs, Xs Max, Xr худалдаалж байна.

iPhone XS Max утсанд дурлах 8 шалтгаан

Tugsjin 2018-09-28 14:26:48

Apple компани iPhone XS болон XS Max нэрээр 2 төрлийн шинэчилсэн ухаалаг утас саяхан 9 сард албан ёсоор танилцуулсан билээ. Өнгөрсөн жилд анх удаа нүүр дүүрэн дэлгэцтэй арван жилийн ойд хэмээн нэрлэгдэж гарч байсан iPhone X загвар дээр тус загварууд шинэчлэлт хийж гаргасан юм. Шинээр гарсан тус 2 загвараас хамгийн содон 6.5 инч бүхий iPhone XS Max загвар юм. Тус загвар зөвхөн том байгаад ч зогсохгүй өөр олон зүйлс агуулсан байна.

Mazaalai Store Холбоо барих : 9960-1122

iPhone Xs 64 GB

3,100,000 ₮

iPhone Xs 256 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 64 GB

3,500,000 ₮

iPhone Xs Max 256 GB

3,950,000 ₮

iPhone Xs Max 512 GB

4,800,000 ₮

1. Хамгийн том iPhone

Хамгийн том дэлгэцтэй iPhone загвар ба 6.5 инч бүхий OLED технологи агуулсан өндөр нягтаршил болон өнгө ялгах чадвартай дэлгэцтэй юм. Үндсэн эх биеийн хэмжээ нь iPhone 8 Plus загвартай адилхан хэмжээтэй бөгөөд гол давуу тал нь нүүрээрээ тэр чигээрээ дэлгэц аж.

2. Сайжруулсан гадаргуу

Үндсэн гадаргуу дээр сайжруулалт хийсэн ба хүрээг нь дахин сайжруулсан хөнгөн цагаан материал ашиглаж хийсэн ба нүүрний шилний ашигласан технологи Gorilla Glass хамгийн сүүлийн үеийн технологи агуулсан байна. Түүнчлэн Apple компани iPhone XS, XS Max загваруудыг хамгийн бат бөх iPhone загвар хэмээн нэрлэсэн аж.

3. Super Retina OLED дэлгэц

6.5 инч бүхий дэлгэц нь дээрээс нь илүү сайжруулсан OLED дэлгэцтэй болохоор юм үзэх эсвэл тоглох зэрэг ямар нэг зүйл хийж байх үед өмнө байгаагүй илүү том, тод iPhone - г та харж болно. HDR10 технологийн тусламжтай та кино үзэж байхад дуу гаргах дуугаралт маш сайн тод мэдэгдэхүйц сайжрах ба дүрсний гэрэл сүүдрийг автоматаар тохируулах юм.

4. A12 Bionic чип

iPhone XS, XS Max загварууд хамгийн сүүлийн үеийн 7 нанометр үзүүлэлт бүхий A12 Bionic чип суурилуулсан гэнэ. Тодруулбал тус загварууд дэлхийн анхны 7 нанометр бүхий ухаалаг утсууд болоод байгаа юм. Тус чип нь 6 цөмт (6 core) hexa-core архитектурыг ашигласан аж. Өмнөх A11 Bionic чипээс 1% илүү хурдан ажиллах 50% илүү үр дүнтэй ажиллах чадвартай байна.

5. Илүү сайн камер

A12 Bionic чип дээр ISP "image signal processor" тусламжтай таны дарсан зураг дээр маш гайхамшигтайгаар эффект нэмэх боломжтой болсон.
Smart HDR : Хиймэл оюун ухаан болон тусгай алгоритм дээр суурилуулж сүүдэр болон гэрэл нэмэх боломжтой болсон.
Advanced Bokeh and Depth control : Энэ нь зураг дарж байх үед ард байх объектыг бүдгэрүүлэх эффектийг хэрэглэгч өөрөө portrait "хөрөг зураг” дарах үед тохируулах боломжтой. Мөн Depth control тусламжтай зургийнхаа үндсэн гэрэл сүүдрийг хүртэл засварлах боломжтой ба энэ нь та үндсэн камер апп ашиглаж тохируулгаар эх зураг дээр маш чанартай засвар хийж болох аж.

6. Хамгийн том батарейтай iPhone

Apple компанийн бүтээсэн бүх iPhone дундаас хамгийн том батарейтай iPhone загвар юм. Үндсэн батарейн хэмжээ нь 3,174 mAh бөгөөд. Энэ нь 6.5 инч бүхий OLED дэлгэцтэй загварт яг таарсан батарей юм. Тодруулбал iPhone XS Max загвар нь iPhone 8 Plus загвараас 1.5 цаг илүү удаан цэнэгээ барих чадвартай гэнэ.

7. Илүү сайжруулсан ус болон тоос шорооны хамгаалалт

Анх Apple компани iPhone 7 дээр ус болон тоос шорооны хамгаалалтын IP67 стандартыг нэвтрүүлснээр iPhone X болон iPhone 8, 8 Plus дээр тус хамгаалалтыг мөн адил суурилуулсан байдаг. iPhone X загвар хүртэл суурилуулсан IP67 технологи нь 1 метр хүртэл усанд 30 минут хүртэл эсвэл усны даралтаас эсвэл нөхцөлөөс хамаараад илүү ч тэсвэрлэх боломжтой гэнэ. Харин iPhone XS, XS Max дээр суурилуулсан IP68 технологи нь үүнээс илүү сайжруулсан ус, тоос шорооны хамгаалалт ба илүү гүн усанд ч илүү удаан тэсвэрлэх боломжтой болсон аж. Үндсэн үзүүлэлт нь 2 метр хүртэл усанд гэж заалттай байгаа ч олон төрлийн тестүүд дээр маш удаан тэсвэрлэж чадсан байгаа юм.

8. Маш хурдан ажиллах боломж

iPhone XS Max үндсэн техник хангамж үзүүлэлт нь A12 Bionic CPU болон 4GB RAM гэсэн үзүүлэлттэй билээ. Харин энэ өндөр үзүүлэлтийн хажуугаар дэлгэцийн мэдээлэл дамжуулах хурд нь 120Hz байдаг бөгөөд энэ нь ямар нэг эффект хөдөлгөөнийг ямар ч нүдэн садаа болохгүйгээр хурдтай гүйцэтгэх боломжийг олгодог гэнэ. Жишээлбэл : Ихэнх дэлгэцүүд 60hz мэдээлэл дамжуулах хурдтай байдаг. Мөн түүнчлэн Face ID технологи нь 2 дахин хурдан ба iPhone X загварын дээрх Face ID технологийг илүү сайжруулсан юм.

Эх сурвалж : Apple.com
Tag : #Apple #Мэдээлэл #iPhone Xs Уншсан : 12871
Mazaalai Banner c1 position

Сэтгэгдэл